Friday, December 25, 2009

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны New Year Masquerade Party

Хүний Эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрхийг эрхэмлэгч залуустаа Шинэ жилийн мэнд хүргье!

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус бидний хувьд 2009 он Хүний Эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрхийн төлөө хамтдаа олон гайхамшигтай зүйлсийг бүтээсэн, мартагдашгүй олон мөчөөр баялаг байсан ГОЁ жил болж өнгөрлөө. Ирж буй 2010 он илүү илүү олон амжилтаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байнаа.

Зааа, та нартаа хүргэх нэг сайхан мэдээ байна. Энэ бол 12-р сарын 30-ны өдрийн 17 цагт болох "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны "New Year Masquerade Party" юмаа.

Хүний Эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрхийн төлөө гэсэн үнэт зүйлээрээ нэгдэж буй залуус бүрт нээлттэй! (гол нь бүртгүүлэхээ мартаж болохгүй шүү!)

New Year Masquerade Party ирэхдээ
  • Masquerade Party учир чи өөрийнхөө хүсч буй ямар нэг дүрд хувирч ирэх ёстой юм шүү. Ямар ч дүрд хувирч болно. Эсвэл өөрийн гоёлын хувцасаа өмсөөд бас ирж болноо. Хамгийн гоё өвөрмөц дүр төрхийг илэрхийлэн ирсэн хүнийг шагнал хүлээж байгаа!
  • Мөн уламжлал ёсоороо залуус та бүхэн өөр өөрсдийн уух зүйлсийг авчраарай!
  • Tax 2000 төг. Энэ мөнгө зууш, чихэр, амттан зэрэг ширээн дээр тавигдах зүйлст зарцуулагдах юм шүү
Жич: Залуусаа 18 цагаас үйл ажиллагаа эхлэх тул битгий хоцроорой! Учир нь бид шөнийн 12 цаг гэхэд эндэх бүх үйл ажиллагаагаа дуусгасан байх ёстой юм шүүү!

Оролцохоор шийдсэн бол handsup4yourrights@gmail.com хаягаар бүртгүүлээрэй! нэр, ажил, сургууль, утас, e-mail хаяг зэргээ бичиж илгээгээрэй!

Асуух зүйл байвал 7011-0355-аас асуугаарай!

Monday, December 14, 2009

Хүний Эрхийн Театр гайхамшигтай амжилттай болж өнгөрлөө

Жил бүрийн 12-р сарын 10-нд болдог Олон улсын Хүний Эрхийн өдрийг трохиолдуулан "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус Монголд анх удаа Хүний Эрхийн Театрыг амжилттай зохион байгууллаа.

Хүний Эрхийн Театрын хөтөлбөрт (Энэ 4 үзүүлбэрийн нэрүүд дээр даран идэвхжүүлээд видео бичлэгүүдийг нь Youtube дээр үзэх боломжтой шүү! үзээрэй, сонирхролтой байх болно гэдгийг амлаж байна)
Театрын үйл ажиллагаанд маань Хүний эрхийн төлөө гэсэн сэтгэл зүрхтэй олон хүндэт зочид хүрэлцэн ирээд зогсохгүй тасалбар маань бүүр зарагдаж дуусаад танхим дүүрэн үзэгчтэй байсан нь бидний хувьд ЗҮҮД шиг л байлаа.

Үзүүлбэр бүр дээр сонсогдсон үзэгчдийн алга ташилт залуус бидний хувьд хамгийн үнэтэй шагнал, урам зориг, бэлэг байсан шүү. Тоглолтын дараа үзэгчдээс ирсэн урам зоригын үг биднийг Хүний Эрхийн төлөө дахиад илүү хүчтэйгээр тэмцэх маш их хүч бэлэглэсэн гэж залуус ярьж байлаа.

Энэ дашрамд Хүний Эрхийн Театрыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан найруулагч Т.Алтантуяа эгч, Жүжичгин Агар ах нартаа залуус бид нар чин сэтгэлээсээ талархаж байна.

Мөн энэ мөрөөдөл төдий байсан Хүний Эрхийн Театрыг бодит болгон амилуулсан "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяныхаа залуустааа дахин дахин БАЯР хүргье!

Хүний Эрхийн төлөөх залуусын үйл ажиллагааг дэмжин хандив өргөж, тасалбар худалдан авсан зочид та бүхэндээ залуус бидний зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Та бүхний энэ чин сэтгэлийн дэмжлэг манай аяны сан арвижуулах үйл ажиллагааны эхлэлийг нээж өгсөн юм шүү! Дахин Баярлалаа!

Мөнгөн хандив: 52,000 төгрөг, 5 евро
Тасалбарын мөнгө: 171,000 төгрөг
Нийт 223,000 төгрөг, 5 евро "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" Хүний Эрхийн төлөөх Залуусын аяны санд хуримтлагдлаа.

Friday, December 11, 2009

Хүний Эрхийн Театр МАРГААШ!!!

Хүсэн хүлээсэн мөч МАРГААШ!!! Монголд анх удаа Хүний Эрхийн Театр толилуулагдах гэж байна. Хүний Эрхийн Театрын энэ жилийн анхны бөгөөд цорын ганц тоглолтыг үзэх цөөхөн (150) үзэгчийн нэг болох боломж танд байна.

Тасалбар оюутануудад 1000 төг, бусад хүн 3000 төг шүү. Яг одоо захиал, сүүлийн цөөхөн тасалбар үлдсэн байна шүү. 7011-0355-аар захиалаарай!

Tuesday, December 8, 2009

Хүний Эрхийн Театр 12-р сарын 12-нд

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус Олон Улсын Хүний Эрхийн өдөрт зориулж Монголд анх удаа "Хүний Эрхийн Театр"-ийг толилуулах гэж байна.

Хүний Эрхийн Театраар:
  • Young Activist (Залуу тэмцэгч)
  • ЦЭНХЭР ОРООЛТ
  • Тэр өдөр...
  • Эрх чөлөөний бүжиг зэрэг үзүүлбэрүүдийг хүрэлцэн ирэх зочид та бүхэнд тоилуулахаар бид бэлдээд байна.
Хүний Эрхийн Театр маань сайн дурынхны Театр бөгөөд залуус бид өөрсдийн итгэдэг, хамгаалдаг, түгээхийг хүсдэг үнэт зүйлсээ жүжиг болгон амилуулж та бүхэндээ хүргэх гэж байна. Энэ дашрамд бидэнд мэргэжлийн болон ур чадварын өндөр дэмжлэг туслалцаа үзүүлж буй "A-Artist Entertainment"-ын Найруулагч Т. Алтантуяадаа талархаж байгаагаа дахин илэрхийлье!

Хүний Эрхийн Театр 2009 оны 12-р сарын 12-ны Бямба гаригт 16 цагаас АРД кинотеатрын "УРЛАГ" танхимд болно. Зочид та бүхэн 16 цагаас бүү хоцроорой!

Тасалбар: Оюутан, сурагч 1000 төг (оюутны эсвэл сургачийн үнэмлэхтэй байх) бусад хүн 3000 төг. Жич: таны худалдан авсан тасалбар бүрийн төлбөр Хүний Эрхийн төлөөх үйл ажиллагаанд зарцуулагдах болно.

Monday, November 30, 2009

"Orange Glasses" цуврал ярилцлагын шинэ сэдэв: Чиний, миний дээр нүдэнд үл үзэгдэх ШИЛЭН ТААЗ гэж байдаг уу?

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аянаас долоо хоног бүрийн Даваа гарагт "Orange Glasses" чөлөөт цуврал ярилцлагыг зохион байгуулж эхэллээ. Уг чөлөөт ярилцлагаар Эмэгтэйчүүд болон Эрэгтэйчүүдийн талаар тогтсон хэвшмэл ойлголтуудын талаар сонирхолтой асуудал хөндөн, амьдралд ойр өнцгөөс ярилцацгаах юм.

Эхний ярилцлага "Эрэгтэй хүн мөнгө ургуулдаг мод уу? Эмэгтэй хүн гэрийн үйлчлэгч, асрагч уу?" гэсэн сэдвээр амжилттай явагдаж өнгөрлөө. Хоёр дахь уулзалт "Чиний, миний дээр нүдэнд үл үзэгдэх ШИЛЭН ТААЗ гэж байдаг уу?" гэсэн өвөрмөц сэдвээр 2009 оны 12-р сарын 07-ны 18 цагаас SONOR PLAZA (Багшийн дээдийн автобусны буудлын зүүн хойд талд байрлах)-гийн 4 давхарын "Genius" төвд болно. Оюутан залуус та бүхнийг урьж байна. Лавлах утас: 7011-0355, 9964-0230, 9901-9993

"Orange Glasses" чөлөөт ярилцлага маань цувралаар явагдах ба ярилцлаганд байнга тогтмол хүрэлцэн ирдэг залуустаа зориулсан сонирхолтой сюрпризүүдийг бэлдээд байгаа шүү!

"Orange" нүдний шилээр амьдралыг харцгаах уу?


"Orange Glasses" чөлөөт цуврал ярилцлагын анхны уулзалт.
Энэ дашрамд уулзалтыг зохион байгуулах байраар хангаж, залуусын оролцоог дэмжиж буй үүрэн телефоны "UNITEL" компанид талархалаа илэрхийлье!

Wednesday, November 25, 2009

"Hands up for Your English" Speaking Club Пүрэв гариг бүр!!!


"Эрхийнхээ Төлөө Гараа Өргөцгөөе!" аяны нэг онцлог нь аянд оролцож буй залуус хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх болон ардчиллын үнэт зүйлсийн төлөө үйл ажиллагаануудыг өрнүүлэх явцдаа хийнгээ суралцаж, туршлага суун өөрийн чадвараа хөгжүүлэх боломжтойд оршдог.

Аяны залуусын өөрсдийгөө хөгжүүлэх олон хэлбэрийн нэг нь "Hands up for Your English" Speaking Club юмаа. Энэ Англи ярианы клуб маань нээгдээд удаагүй ч олон залуусын ирэх дуртай үйл ажиллагааны нэг билээ.

Долоо хоног бүрийн Пүрэв гариг бүрт 18:00-20:00 цагийн хооронд аяны оффис дээр "Hands up for Your English" Speaking Club-ын уулзалт болно шүү! Хэрвээ чи сонирхож байвал яг одоо handsup4yourrights@gmail.com хаягаар нэр, сургууль эсвэл ажил, утас, e-mail хаягаа бичээд English Speaking Club-д бүртгүүлье! гэж бичээрэй! эсвэл 7011-0355 руу холбогдож бүртгүүлээрэй!

Мөн манай "Hands up for Your English" Speaking Club-ын үйл ажиллагааг дэмжиж өөрийн үнэт цагаа зарцуулан сайн дураар тусалдаг гадаад орны олон найз нартаа дахин баярлалаа! Өмнөх уулзалтуудад өөрсдийн үнэт цаг, чин сэтгэлээ зориулсан Tamara Midwinter, Amy Sexton, Juana Katzer, Amber Book нартаа чин сэтгэлээсээ талархаж байнаа.

"ORANGE OFFICE" Party халуухан болж өнгөрлөө

Аяны шинэ оффисийн "ORANGE OFFICE " Party үнэхээр хөгжилтэй, сонирхолтой, халуухан болж өнгөрсөн шүү! Шинэ ORANGE оффисоо халуун дулаан уур амьсгалаар дүүргэхээр PARTY-д хүрэлцэн ирсэн бүх залуустаа баярласан шүү!
Party-ны сониноос гэвэл... За за, Party дээр болсон зүйлс Party дээрээ л үлдвэл гоё! тэ? хихи

Party-д оролцож амжаагүй залуусаа, санаа зоволтгүйгээр аяныхаа оффис дээрээ ирцгээгээрэй! Мөн Хүний Эрхийн Театрын үйл ажиллагаанд оролцохыг хүсч буй залуусаа 7011-0355 утсаар холбогдоорой, эсвэл handsup4yourrights@gmail.com хаягаар и-мэйл бичээрэй!

Төр иргэддээ Хаалгаа нээж өг!

Аяны мэдээлэл харилцааны менежэр Зола "Нээлттэй хаалга 2009" бүс нутгийн Форумд "ЭТГӨ" аянаа төлөөлөн оролцоод ирлээ.

"Нээлттэй хаалга 2009" бүс нутгийн Форумын гол зорилго нь эрүүл Ардчиллыг тогтооход гол тулгуур хүчин зүйл болох "иргэд төрийг хянах" арга механизмийн талаар орон орны Ардчиллын төлөө ажиллаж буй хүмүүс туршлагаа солилцох явдал байлаа.

Иргэд өөрсдийн сонгосон төрөө болон төлсөн татварынхаа зарцуулалтыг хянах нэг хэлбэр болох Procurement буюу төрийн бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаан дээр тавих хяналт мониторингийн асуудал залуус бидний хувьд хэдийгээр шинэ асуудал ч үнэхээр хийж эхлэх ёстой зүйлийн нэг юм байна. Бидний хувьд өөрсдийн их сургуулийн хүрээнд бидний төлсөн төлбөр болон улсын төсвөөс сургуульд маань олгогдож буй хөрөнгө мөнгө ямар чанартай, юунд, яаж зарцуулагдах ёстой болон үүнийгээ яаж зарцуулж байна вэ гэдэг дээр хяналт мониторинг хийх бүрэн боломж харагдаж байна.
Жич: Удахгүй... Золагийн зохион байгуулах энэ форумын талаар мэдээлэл түгээх уулзалтан дээр энэ асуудлаар өөрсдийн үзэл бодлоо хуваалцах, ажил төлөвлөх боломж олдох болно.

Энэхүү форумд Монгол улсаас иргэний нийгмээс 9, засгийн газраас 1 төлөөлөгч оролцсон. Форумын сониноос дуулгахад манай засгийн газрын ажилтан буюу Санхүү эдийн засгийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газрийн ажилтан "Монголын нөхцөл байдалд төрийн бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа дээр иргэний нийгмийн болон иргэдийн зүгээс хяналт тавьж байсан хангалттай туршлага байхгүй. Тиймээс та бүхэн засгийн газрын зүгээс энэ үйл ажиллагаа дээр ахиц гаргахын тулд юу хийх ёстой вэ? гэдэг дээр зөвлөгөө өгөөч" гэж форумд оролцогчдоос хүсэхэд тэдний хариултын хамгийн эхний үг нь "Төр иргэддээ Хаалгаа нээж өг!" гэсэн үг байсан нь үнэхээр загатнасан газар маажих шиг болсон шүү.

"Иргэдийн хяналт" байхгүй бол эрүүл Ардчилал тогтох бүрэн үндэсгүй гэж хэлэхэд хилсдэхгүй биз.

Monday, November 16, 2009

Ази Номхон далайн ТББ-ын "Бээжин+15" Форумд аяны мэдээлэл харилцааны ажилтан оролцоод ирлээ

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны мэдээлэл харицааны менежэр Зола 10-р сарын 22-24-ны хооронд Филиппин улсад болсон Ази Номхон далайн ТББ-ын "Бээжин+15" Форумд амжилттай оролцоод ирлээ.
Уг Форумын хөндсөн хамгийн чухал асуудал бол Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал байлаа. Эмэгтэйчүүдийн эрх, тэгш эрхийн асуудлыг цаасан дээрх тунхаглал бус бодит болгон хэрэгжүүлэх тухай бүс нутгийн хэмжээний өргөн хүрээтэй уулзалт боллоо.
Уг Форумын дэргэд Хүний эрхийн төлөө тэмцэгч орон орны залуу эмэгтэйчүүдийн үзэл бодол, хүсэл зорилгоо хуваалцан ярилцаж, хамтран ажиллах боломжуудаа хайх чөлөөт орон зайг гаргаж өгсөн нь залуу хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн хувьд тун таатай орчин байж олон шинэ хамтран зүтгэгчтэй болцгоосондоо баяртай байна.
Зола удахгүй явсан сониноо хуваалцах уулзалт зохион байгуулах тул та бүхэн хүрэлцэн ирээрэй!

Аяны төлөөлөгч бүс нутгийн Хүний эрхийн сургалтанд хамрагдаад ирлээ

Аяны сургалт хариуцсан Менежэр Амарзаяа 10-р сарын 18-30-ний хооронд Тайланд улсын Банкгог хотод Форум Ази бүс нутгийн сүлжээ байгууллагаас зохион байгуулсан Азийн Хүний эрхийн хамгаалагчдын дунд явагдсан Хүний эрхийн 14 хоногийн сургалтанд амжилттай оролцоод ирлээ.
Сургалтанд 10-аад орноос ирсэн 18 хүний эрхийн ажилтнууд оролцсон байна. Сургалтын явцад орон орны сайн туршлагууд болон шинэлэг санаануудаа хуваалцсан нь маш үр өгөөжтэй болсон гэсэн.
Удахгүй Заяа залуус та бүхэнд явсан сургалтынхаа сонин хачинаас дуулгана гэсэн шүү. Уулзалтыг удахгүй зарлах болно.

Аяны залуус Феминист сургалтанд оролцлоо

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Солонгос улсын Korea Women's Hotline, МОНФЕМНЕТ хамтран "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залууст Феминист сургалтанд оролцох боломж олголоо.
Феминизмийн талаар илүү цэгцтэй ойлголт авсны дээр, Монгол оронтой байнгын харицлаа холбоотой байдаг Солонгос улсад Эмэгтэйчүүдийн Эрхийн байдал ямар түвшинд байгааг Korea Women's Hotline байгууллагынхантай ярилцаж, мэдээлэл солилцсон нь үр дүнтэй байлаа.
Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сайн дурын ажилтан Juana Katzer "Феминизмийн III давалгаа" сэдвээр танилцуулга хийж сонирхолтой яриа өрнүүлсэн.
МОНФЕМНЕТ-ийн Ерөнхий зохицуулагч Ундаръяа болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захиарл Энхжаргал нар Феминизмийн талаар сонирхолтой танилцуулга хийцгээсэн нь залууст маань илүү их таалагдсан гэсэн шүү.
Дахиад ийм сургалтууд олон болоосой!!!

Видео Конференс амжилттай болж өнгөрлөө

Дэлхийн Банкнаас 3 дахь удаагаа зохион байгуулж буй Олон улсын Залуучуудын Видео Конференсд (2009.10.20-нд) "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус амжилттай оролцлоо.

Энэ удаагийн Видео конфересийг Зүүн Өмнөд Ази, Номхон далайн Нийгмийн Хариуцлагын нэгдсэн Сүлжээтэй хамтран "Нээлттэй засаг ба Залуусын оролцоо" сэдвээр Дэлхийн Банкны зүгээс зохион байгууллаа.

Манай аяны оролцогчдоос гадна Cambodia, Indonesia, Philippine, Thailand орны залуус бас оролцож үзэл бодлоо солилцсон үр дүнтэй уулзалт болсон.

Tuesday, October 13, 2009

Олон улсын залуусын Видео конференсд 2 дахь удаагаа оролцоно шүү!

Дэлхийн Банкнаас 3 дахь удаагаа зохион байгуулж буй Олон улсын Залуучуудын Видео Конференсд (2009.10.20-нд) Монголоос дахин манай "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус оролцохоор боллоо.

Энэ удаагийн Видео конфересийг Зүүн Өмнөд Ази, Номхон далайн Нийгмийн Хариуцлагын нэгдсэн Сүлжээтэй хамтран "Нээлттэй засаг ба Залуусын оролцоо" сэдвээр зохион байгуулах гэж байна.

Өмнө нь 2009 оны 3-р сард бид 7 улс орны залуустай "Залуусын чадавх" сэдвээр видео конференс хийж, хоорондоо олон шинэ мэдээ мэдээлэл солилцож, туршлагаасаа хуваалцсан билээ.

2009.10.20-ны видео конференсд Cambodia, Indonesia, Philippine-ийн залуус болон БИД оролцох болно. Энэ видео конференсийн талаарх English мэдээллийг зохион байгуулж буй байгууллагын блогоос энд дарж уншаарай!

Видео конференс-д оролцох хүсэлтэй залуус handsup4yourrights@gmail.com хаягаар и-мэйл бичиж бүртгүүлээрэй! Видео конференсд оролцох хүсэлтэй залуус "Нээлттэй засаг ба Залуусын оролцоо" сэдвийг судалсан байх шаардлагатай шүү!!!

"Hands up for Burma!" "Бирмийн төлөө гараа өргөцгөөе!"

"ЭТГӨ" аянаа төлөөлж БНСУ-д болсон “Ардчиллын талаарх Азийн залуучуудын форум” оролцоод ирсэн аяны оролцогч Батмандахад "Бирмийг чөлөөл!!!" кампанит ажлын оролцогчийн зүгээс манай аяныг Монгол дахь "Бирмийг чөлөөл!!!" кампанит ажлыг өрнүүлэх санал тавьжээ. Ингээд аяны оролцогч Батмандах Бирм улсын нөхцөл байдлын талаар танилцуулж, дараа нь залуус чөлөөт ярилцлага хийцгээсэн.

Энэ уулзалтын үр дүнд Бирм улс эрх, эрх чөлөөгөө олж авах нь хүний эрх, эрх чөлөө, ардчиллын төлөө ажиллаж байгаа бидний хувьд ч нэн чухал гэж үзэж аяныхаа хүрээнд "Бирмийн төлөө гараа өргөцгөөе!" нэртэй үйл ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэцгээлээ.

Удахгүй "Бирмийн төлөө гараа өргөцгөөе!" буюу "Hands up for Burma!" үйл ажиллагаанд зориулсан блог маань нээгдэх болно. Энэ блогоос Бирм улсын нөхцөл байдлын талаар болон бид юу хийх боломжтой талаар мэдэх болно.

"Хүүхэд Хүүхдийн төлөө" ТББ-ын хүүхэд залуус оролцсон Үе тэнгийнхний сургалт амжилттай боллоо

Эрх чөлөөний Парад 2009-д хамт олноороо өөрсдийн үзэл бодлоо сонирхолтойгоор илэрхийлэн оролцож шилдэг хамт олноор шалгарсан "Хүүхэд хүүхдийн төлөө" ТББ-ын хүүхэд залуустаа юуны өмнө аймаар том БАЯР хүргэж байна.

Өнгөрсөн бямба гарагт шилдэг стильтэй хамт олны шагнал болох "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны Үе тэнгийнхний сургалтанд оролцлоо.

Сургалт маш үр бүтээлтэй, сонирхолтой, хөгжилтэй болж өнгөрсөн. Энэхүү сургалтын зургийг энд дарж үзэцгээгээрэй!!!

Friday, October 9, 2009

"Hands up for Your English" English Speaking Club

Манайхаан! "Hands up for Your English" нэртэй Англи хэлний ярианы клуб нээгдэх гэж байна. Аяны залуусын хүрээнд Англи хэл сурах, Англи хэлний чадавхиа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэл байгааг харгалзан "ЭТГӨ" аяны дэргэд Англи хэлний ярианы чөлөөт клуб нээгдэх гэж байна.

Хэрвээ чи Англи хэлнийхээ ярианы чадавхийг дээшлүүлэхийг хүсч байгаа бол "Hands up for Your English" Англи хэлний ярианы клубт хүрэлцэн ирээрэй! Англи хэлний ярианы клубын үйл ажиллагаа чөлөөт, энгийн, сонирхолтой хэлбэрээр явагдана. Клубын үйл ажиллагаа зөвхөн Англи хэл дээр явагдана шүү.

Эхний уулзалт: 2009 оны 10-р сарын 14-ны Пүрэв гаригт 18 цагаас МОНФЕМНЕТ-ийн оффис дээр болно шүү!

Эхний уулзалтын сэдэв: "About me" (миний тухай) энэ сэдвийн хүрээнд бусаддаа өөрийгөө танилцуулцгаана. Хаана юу хийдэг, дуртай зүйл, дургүй зүйл, мөрөөдөл, зорилго, дуртай хоол гэх мэт өөрийнхөө тухай хүссэнээрээ ярих боломжтой. Мөн бусдыг сонсох, харилцан ярилцах зэрэг чадавхуудаа дээшлүүлээд зогсохгүй, Хөгжилтэй байх болно гэдгийг амлаж байна.

Англи хэлний ярианы клубт оролцохоор шийдсэн бол handsup4yourrights@gmail.com хаягаар яг одоо бүртгүүлээрэй! Нэр, утас, сургууль мөн и-мэйл хаягаа бичээрэй!!!

"ЭТГӨ" аяны мэдээлэл харилцаа хариуцсан ажилтан Зола

Thursday, October 8, 2009

Монголд анх удаа Хүний Эрхийн ТЕАТР!!!

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрхийн мэдлэг, мэдрэмжийг түгээх шинэлэг, сонирхолтой хэлбэрийг сонгож байна. Хүний эрхийн талаарх өөрсдийн үзэл бодлоо үйл хөдлөл, үг яриагаараа олон нийтэд хүргэх хамгийн гайхалтай арга бол жүжигчилсэн тоглолт бөгөөд гадаадын олон оронд кампанит ажил өрнүүлдэг залуучууд уг аргыг амжилттай хэрэгжүүлсээр байгаа юм.

2009 оны 12-р сарын 10 буюу "Дэлхийн Хүний Эрхийн өдөр"-өөр аяны залуусын анхны бүтээл тайзнаа тавигдахаар төлөвлөгдөөд байна. Мэдээж уг үйл ажиллагаанд оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй шүү.

Театрын зохион байгуулалтын талаарх эхний уулзалт 2009 оны 10-р сарын 9-ны Баасан гаригт 18 цагаас МОНФЕМНЕТ-ийн оффис дээр болно. Нэгдэхийг хүссэн хүн бүрийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-0355 утсаар авч болно шүү!

Театрын үйл ажиллагааг хариуцсан зохицуулагч: Нямка

Tuesday, October 6, 2009

10-р сарын 3-ны Үе тэнгийнхний сургалт ГОЁ ГОЁ болсон шүү!!!

Эрх чөлөөний Парад 2009-д ангиараа шинэлэг стильд хувиран оролцож шилдэг хамт олноор шалгаран "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны Үе тэнгийнхний сургалтанд оролцох эрх хожсон МУИС-ийн Эрх зүйн IV курсийн ангийнхний сургалт ГОЁ, аймаар ГОЁ боллоо. "ГОЁ" болсон гол шалтгаан нь сургалтанд идэвхтэй оролцсон ТА НАР минь шүү!!!

Сургалтаар олон шинэ, сонирхолтой санаа шийдлүүд төрсөн шүү! Хамгийн гол нь манай аян эрч хүчээр дүүрэн ийм сайхан шинэ залуусаар цэнэглэгдсэн аймаар баяртай байгаа, ккк.

Энэ сургалтын зургыг энд дарж үзээрэй!!! Манайхаан!!!

Saturday, September 26, 2009

"ЭТГӨ" аянаа олон улсын түвшинд өрнүүлбэл илүү олон залууст хүрэх юм байна гэсэн нь маш их урам зориг өгсөн

Манай аяны оролцогч Батмандах саяхан БНСУ-д болсон “Ардчиллын талаарх Азийн залуучуудын форум”-д “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аянаа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ. Тиймээс энэ удаад Мандахаагаасаа форумд хэрхэн оролцсон талаар нь сонирхохоор шийдлээ.

Нямка: Энэ форум хэд дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа, ямар зорилготой арга хэмжээ вэ?
Мандахаа: Уг форум хоёр жил тутам зохион байгуулагддаг олон улсын үйл ажиллагаа. Энэ жил орон орны 200 гаруй төлөөлөгчид оролцсон. Энэ жилийн форумын онцлог нь анх удаа Азийн залуучуудын дунд зохион байгуулагдсан. Энэ удаагийн хэлэлцүүлэгт залуус өөрсдийн улс оронд тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг ярилцан, туршлага солилцож, үнэт зүйлээ хуваалцацгаасан. Нийтдээ Азийн 20 гаруй орны 30 гаруй залуучууд оролцсон. Залуучуудын оролцоонд тулгуурлаж сонирхолтой байдлаар хэлэлцүүлэг нь өрнөдөг нь таалагдсан. Миний хувьд тухайн хэлэлцүүлгийн процесс нь маш танил байсан. Учир нь манай аяны Үе тэнгийнхэний сургалт яг тийм хэлбэрээр, чөлөөтэй, сонирхолтой, залуусын оролцоонд тулгуурлаж явагддаг. Мөн форумд оролцсон Ундаръяа эгч хэлэлцүүлгийн үеэр чиглүүлэгч хийсэн нь миний хувьд илүү танил, чөлөөтэй байсан.

Нямка: Тэгэхээр манай аяны “Эрхийнхээ төлөө” Үе тэнгийнхний сургалтын арга барил дэлхийн жишигт нийцэж байгаа гэдэг нь харагдаж байна л даа.
Мандахаа: Тиймээ. Би бас очоод аяныхаа танилцуулгуудыг үзүүлэхэд бусад орны залуучууд маш ихээр сонихож байсан. Маш шинэлэг, өнгөлөг учраас тэдний анхаарлыг их татсан байх. Тэгээд бидний үйл ажиллагааны талаар асууж, аянаа зөвхөн Монголдоо явуулдаг юм уу, олон улсын түвшинд гарвал амжилт олох юм байна гэж зөвлөж байсан нь маш их урам зориг өгсөн шүү.

Нямка: Форум дээр ямар ямар асуудлуудын талаар хэлэлцсэн бэ?
Мандахаа: Ерөнхийдөө төлөөлөгч залуучууд маань өөрийн оронд ардчиллыг хөгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаар хэлэлцсэн. Үүндээ юуны өмнө ардчиллыг хөгжүүлэхэд хувь хүмүүст тулгарч байгаа бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг талаар ярилцаад, дараагаар нь улс орны, бүс нутгийн хэмжээнд яаж шийдвэрлэж болох вэ гэдэг талаар хэлэлцсэн байгаа. Залуучууд өөрсдийн оронд тулгарч байгаа эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал зэргийн талаар нэлээн дурдаж байсан. Миний зүгээс бол хувь хүнийх нь үүднээс залуучуудад ардчиллыг түгээн төлөвшүүлэхэд ямар бэрхшээл тулгардаг талаар ярьсан. Бид өөрсдөө тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулахад бидний эцэг эхчүүдийн үүнийг хүлээн зөвшөөрөх байдал нь бэрхшээлтэй байдаг. Жишээлбэл “юу хийгээд цагаа гарздаад байгаан, үүнийхээ оронд хичээлээ хий” гэх мэт. Ингээд ярихад бусад орны залуучууд "өө яаг зөв, үнэхээр тийм бэрхшээл байдаг" гээд санал нийлж байсан.

Нямка: Манай аяныг залуучууд их сонирхож байсан гэж чи хэллээ бидэнтэй адилхан өөрийн улсдаа хөдөлгөөн, аян өрнүүдэг залуучуудтай ярилцав уу?
Мандахаа: Тэгэлгүй яахав, оролцсон залуучууд бүгдээрээ л өөрсдийн орондоо тодорхой хэмжээний үзэл бодлоороо нэгдсэн залуустай хамтарч олон зүйл хийдэг гэж ярьж байсан. Би Филлипинээс ирсэн нэг охинтой тэдний аяны тэмдгийг аяныхаа тэмдгээр сольсон л доо. Тэр тэмдэг нь Филлипинд өрнөдөг LGBT хүмүүсийн эрхийг хамгаалсан “Хамтдаа эерэг орчинг бүрдүүлцгээе!” аяны тэмдэг юм. Уг аянаар лесби, гей, трансжендэр, хоёр хүйсээ сонирхогч хүмүүсийн эрхийг хамгаалахдаа эхлээд тэдний эцэг эхэд жендэрийн талаар зөв ойлгуулах нь чухал гэж үзээд энэ талаар сургалтыг явуулдаг юм билээ.

Нямка: Манай аянтай хамтарч ажиллах санал залуучуудын зүгээс гарсан уу?
Мандахаа: Аан тийм, “Бирмийг чөлөөл” гээд Филлипин, Тайланд, Энэтхэг зэрэг олон оронд идэвхтэй өрнөдөг аянаас бас Монголын залуучуудтай хамтарч ажилламаар байна гэсэн санал гарсан. Бид цаашдаа хамтарч ажиллах бодолтой байгаа.

Нямка: За, хоёулаа одоо очсон газрынхаа сониноос хуваалцах уу?
Мандахаа: Тэгье, би Солонгос улсад анх удаагаа очсон. Их таалагдсан. Форумын зохион байгуулалт маш сайн байсан болохоор онгоцны буудал дээр буухаас авахуулаад л үйлчилгээ нь гоё санагдсан. Бас нэг сонин гэвэл, очоод нэг Солонгос залуутай танилцсан. Их найрсаг, сайн залуу байсан. Өөрийн сургууль дээр нь нээлттэй өдөр болох гэж байгаа гээд биднийг тэнд урьсан юм. Би анх төсөөлөхдөө нээлттэй өдөр гэхээр л сургуулиа танилцуулаад л нэг тиймэрхүү юм болно гэж бодож байлаа. Гэтэл их өөр зүйл болж байсан л даа. Оюутнууд өөрсдөө янз бүрийн үйлчилгээ үзүүлээд, тайз засчихсан, тэндээ бүгдээрээ дуулаад, коктэйль хийж зардаг. Сургуулийнхаа нэг өрөөг караоке, диско хэлбэрээр засчихсан тэндээ орж бүжиглэж дуулдаг. Ер нь бол маш сонирхолтой санагдсан. Нэг бодлын сургууль дээрээ ийм үйл ажиллагаа зохиож байгаа нь залуучуудын оролцоог дэмжиж байгаа хэрэг гэж ойлгосон.

Нямка: Үнэхээр шинэлэг мэдээ байна шүү, манайд бол хийхэд хэцүү л байх байх да. За тэхээр биднийг төлөөлөөд аяныхаа талаар олон улсын хэмжээнд танилцуулаад ирсэн чамд баярлалаа. Дараа дараагийн олон улсын залуучуудын үйл ажиллагаанд бидний оролцох боломжийг нээж өгсөн чухал, хариуцлагатай алхмыг хийлээ гэж үзэж байна. Ингээд чиний цаашдын зорилгод чинь амжилт хүсье.
Мандахаа: Баярлалаа. Залуучуудаа бүгдээрээ цаашдаа энэ эрчээрээ улам олон хүнд хүний эрх, эрх чөлөөний талаар мэдлэгийг хүргэцгээе!

Monday, September 14, 2009

Эрх чөлөөний Парад 2009 Гайхамшигтай болж өнгөрлөө

2009 оны 9-р сарын 12-ны Бямба гаригт Эрх чөлөөний талбай дээр "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД 2009" гайхамшигтай HOT болж өнгөрлөө. Парад 14-19 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд ойролцоогоор нийт 3000 хүн хамрагдсан гэж тооцоолж байна.
Эрх чөлөөний Парад-анд Хүний эрхийн төлөөх залуусын үйл ажиллагааг дэмжиж дуучин Quiza, BX, Тэнүүн, Баярт мөн L-Guards зэрэг хамтлагууд ая дуугаа өргөж, хүний эрхийн төлөө хамтдаа гараа өргөцгөөлөө. Мөн "Нутгийн шийдэл сан"-гийн тэргүүн Ц.Оюунгэрэл, сэтгүүлч Золжаргал, шог зураач Цогтбаяр нар хүрэлцэн ирж бидний үйл ажиллагааг дэмжин үг хэлсэн.
"ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД 2009"-ийн фото зургуудыг үзэхийг хүсвэл энд дараарай!!! Энэ Парадын үйл ажиллагааны үнэт агшингуудыг дүрсэнд буулган зураг авч, үнэт цаг, чадвар, сэтгэлээ гаргасан Тулгаа, Ану 2-тоо баярлаж байнаа.
Мөн Парадын үеэр Хүний эрхийн холбогдолтой олон нийтэд зориулсан тараах материалууд болон сонирхолтой үзүүлбэрүүдээр Хүний эрхийн болон Жендэрийн тэгш эрхийн талаарх мэдээллүүдийг түгээсэн.
Бидний үйл ажиллагааг дэмжсэн байгууллагуудгүйгээр Эрх чөлөөний Парадыг төсөөлөхийн аргагүй билээ.
Эрх чөлөөний Парадыг дэмжсэн:
  • Umbrella Production
  • C1 Телевиз
  • Дотно ФМ 103,6
  • Golden Eye Printing хэвлэлийн компани
  • TV5 Телевиз
  • ITV Телевиз
  • Eagle TV
  • Боловсрол телевиз
  • 25-р суваг телевиз
  • ФМ Шинэ долгион 107,5
  • Монголын хэвлэлийн Хүрээлэн болон хамтлаг дуучид биднийг дэмжин үг хэлсэн Ц.Оюунгэрэл, Золжаргал, Цогтбаяр нар та бүхэндээ "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус бид чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Мөн бидний үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирсэн олон нийт та бүхэндээ маш их баярлаж байна.
Эрх чөлөөний Парадыг гардан зохион байгуулсан "ЭТГӨ" аяны залуустаа бүгдэд нь "Та нар COOL шүү!!! Бүхнийг хийх чадвар бидэнд бий шүү" гэж хэлмээр байнаа!!! (сэтгэл уяраад нулимс асгарах нээээ..... ккккк)

Friday, September 11, 2009

Маргааш FREEDOM PARADE дээр уулзацгаая!

ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЙРТАЙ ЗАЛУУСАА!!! Хүсэн хүлээсэн өдөр орйтож ирлээ. 2009/09/12-нд Эрх чөлөөний талбай дээр 14:00 цагаас уулзацгаая! Эрх чөлөөгөө илэрхийлж, мэдэрцгээе! Эрх чөлөөнийхөө эзэн нь байцгаая!!! Манайхаан!!!
Эрх чөлөөний Парад-ын Видео шторкийг доор байгааг дарж, эсвэл энд дарж Youtube-р үзээрэй!!!

Tuesday, September 8, 2009

Эрх чөлөөний Парад 2009 болоход 3-хан хоног үлдлээ шүү!!!

“Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуус хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийн зарчмыг олон нийтэд чөлөөт хэлбэрээр сурталчилан таниулж, үзэл бодлоо чөлөөтөй, бүтээлчээр илэрхийлэхийг уриалан “Эрх чөлөөний парад”-г 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн парад нь 2009.09.12-нд Эрх чөлөөний талбай буюу бидний мэддэгээр Тэнгис бас Окта-гийн өмнөх талбайд 14:00-19:00 цагийн хооронд болно.

Энэ жилийн Парадын онцлох зүйл нь “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүхий л хэлбэрийг устгах тухай НҮБ-ийн конвенц”-ийн 30 жилийн ойг тохиолдуулан энэхүү конвенцийг олон нийтэд сурталчилах юм байна.

Эрх чөлөөний Парад нь залуусын чөлөөт сэтгэлгээнд тулгуурлан явагддаг тул шинэлэг, хөгжилтөй, дахин давтагдашгүй байдлыг илэрхийлсэн өнгө аястай байх болно. Дуучин Quiza, BX, Татар хамтлагийн Заяа, Баярт, Баярцэцэг, Баасандорж нар болон The Lemons, Sync, L-Guards, Sound of Kiss, PR, Flash, Нөлөө, GCrew зэрэг хамтлагууд хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа дэмжин ая дуугаа өргөн оролцох юм.

Та өөрийнхөө нүүрийг будан, өөрийн хүссэн имидж-дээ хувирч болно. Хамгийн өвөрмөц, шинэлэг стилээр өөрийгөө илэрхийлж ирсэн хүнд СУПЕР ШАГНАЛ өгөх гэнэ шүү!
Та бүхэн цагийг үр бүтээлтэй, эрх, эрх чөлөөгөө бүтээлчээр мэдэрч, үнэт зүйлсээрээ бусадтай нэгдэхийг хүсвэл энэхүү парад-анд заавал оролцоорой.

Парадын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл handsup4yourrights@gmail.com хаягаар эсвэл 7011-0355 утсаар холбогдоорой!!!

Monday, August 31, 2009

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД 2009.09.12-нд Эрх чөлөөний талбайд

Хүмүүсээ! Энэ зураг дээр дарахаар томроно шүү! Гоё томоор нь үзээрэй! Тэгээд 9-р сарын 12-нд Парадандаа энэнээс гоё болцгоогоод ирнэ шүү! Эрх чөлөөний талбай буюу (Тэнгис кино театр болон ОКТА төвийн урдах талбай дээр шүү!)

Thursday, August 20, 2009

"ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД 2009" хэвлэлийн бага хурал амжилттай боллоо

Өнөөдөр буюу 2009 оны 08-р сарын 21-ны 11:00 цагт Хэвлэлийн хүрээлэн дээр "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны зүгээс зохион байгуулж буй ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД 2009-ын талаарх хэвлэлийн бага хурал маш амжилттай болж өнгөрлөө.

Мөн 09-р сарын 11-ний өдөр хоёр дахь хэвлэлийн бага хурлаа "Монгол Ньюс" хэвлэлийн танхимд амжилттай зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хурлын зургыг үзэхийг хүсвэл энд дараарай! Харин хэвлэлийн бага хурлын бичлэгийг нь үзэхийг хүсвэл энд дараарай! Сонирхолтой байх болноо.

Энэ дашрамд залуус бидний хүний эрхийн төлөөх үйл ажиллагааг дэмжиж, үнэ төлбөргүйгээр хэвлэлийн бага хурал хийх боломжийг олгосон Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олонд дахин талархал илэрхийлж байна.

Monday, August 17, 2009

МОНЭС-тай хамтарсан Үе тэнгийнхний сургалт амжилттай боллоо

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяныхан МОНЭС/Монголын Эмэгтэйчүүдийн Сантай хамтран 08-р сарын 13, 14-ний өдрүүдэд ээлжит Үе тэнгийнхний "Эрхийнхээ төлөө" сургалтыг зохион байгууллаа. Сургалт маш сонирхолтой, шинэлэг болж өнгөрсөн.

Энэ удаагийн сургалтын нэг онцлог нь сургалтанд МОНЭС-аас зохион байгуулсан "Миний оролцоо" сэдэвт эссэний уралдаанд амжилттай оролцсон охид залуус хамрагдсан явдал юм. Мөн сургалтын явцад хамрагдсан залуус болон аяны сургагч залуус бие биенээсээ харилцан олон шинэ зүйл суралцацгаасан гэсэн. Энэ сургалтын зургийг үзэхийг хүсвэл энд дараарай!

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны ээлжит Үе тэнгийнхний "Эрхийнхээ төлөө" сургалтанд оролцохыг хүсвэл handsup4yourrights@gmail.com хаягаар холбоо бариарай!

Monday, August 10, 2009

"ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД" -2009 оны 9-р сард

Эрх чөлөөнд хайртай Хүмүүсээ!

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аянаас зохион байгуулдаг "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД" хоёр дахь удаагаа болох гэж байна. Парад 9-р сард Улаанбаатар хотод болох ба дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд цаг тухайд нь хүргэх болно.

Хэрвээ чи Парад-анд хамтдаа оролцож, бидэнтэй нэгдэж, Эрх чөлөөгөө илэрхийлэхийг хүсч байгаа бол handsup4yourrights@gmail.com хаягаар эсвэл 7011-0355 утсаар холбогдоорой!

2008 оны ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД-ын зургийг үзэхийг хүсвэл энд дараарай!

Tuesday, July 21, 2009

Эрх чөлөөнийхөө төлөө Бүжиглэцгээе!

Өнгөрсөн амралтын өдрүүдээр аяны хэсэг залуус уулзаж Эрх чөлөөтэйгээр (хэн нэгэнд таалагдах гэж бус, хэн нэгэнд тааруулж бус зөвхөн өөрийнхөө мэдэрч буйг илэрхийлж) бүжиглэцгээлээ.

Rock N Roll-с эхлээд Tecktonik гээд үе үеийн хамгийн шилдэг бүжгийг хийцгээсээн. Хэрэв чамд таалагдаж байвал дараагийн удаа бидэнтэй нэгдэж болно шүү! handsup4yourrights@gmail.com хаягаар холбоо бариарай!

Saturday, July 18, 2009

1 сумаар 2 туулай!!!


Та бүхэнд дуулгах сайхан мэдээ байнаа. Өнгөрсөн долоо хоногт "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны танилцуулга хэвлэгдэн гараад бид их баяртай байгаа.

Зөвхөн танилцуулгаар зогсохгүй 1 сумаараа 2 туулай буудсаан. 1 талдаа аяны танилцуулга нөгөө 1 талдаа 2010 оны Хүний эрхийн холбогдолтой өдрүүдийг багтаасан календарь буюу хуанлитай.

Тун удахгүй аяны маань танилцуулга англи хэл дээр хэвлэгдэн гарах болсонд бид бас л баяртай байна. Мөн аяны танилцуулгыг бүтээхэд туслалцсан бүх залуустаа талархаж байнаа.

Дээрх 2 зурган дээр дарж том хэмжээгээр үзэх боломжтой шүү!


Wednesday, July 8, 2009

Сургагч нарын сургалт Гачууртад амжилттай болж өнгөрлөө

Энэ удаагийн зуны "Эрхийнхээ төлөө" сургагч нарын сургалт Гачуурт дахь "Өсвөр үе хөгжлийн төв"-ийн зуны сургалтын байранд 7-р сарын 4, 5, 6-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Сургалтаар залуус Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Иргэний оролцоо болон Ардчиллын үнэт зүйлсийн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлээд зогсохгүй нөхөрлөлөө бэхжүүлэн амралтын өдрүүдээ сонирхолтой, зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөлөө. Энэ сургагч нарын сургалтанд хамрагдсан залуус маань цаашдаа үе тэнгийн олон залуустаа хүний эрхийн мэдлэгийг түгээнэ гэдэгт итгэж байна. Сургалтын зургийг энд дарж үзээрэй!

Сургалтын чөлөөт цагийн сонирхолтой, хөгжилтэй бичлэгүүдийг багтаалаа. Үзэж сонирхоорой!

Tuesday, July 7, 2009

2009.06.13-ны Үе тэнгийнхний сургалт гоё болж өнгөрсөн шүү

Залуусаа! Ээлжит "Эрхийнхээ төлөө" үе тэнгийнхний сургалт маш сонирхолтой мөн амжилттай болж өнгөрлөө. Сургалтанд хамрагдсан залуус та бүхэн чөлөөтэй, идэвхтэй байгаагүйсэн бол сургалт ийм гайхамшигтай болохгүй байсан бизээ.

Хүний эрх, Эрх чөлөөний төлөө санаа тавин, тэмцэх залуусын эгнээнд та бүгд нэмэгдэж өргөжин тэлсэнд хязгааргүй баяртай байнаа.

Та бүгд сургалтын үеэр авхуулсан зургаа тэсэн ядан хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд сургалтын зургуудыг орууллаа. Удаасанд sorry! Зурагнуудаа энд дарж үзээрэй!

Friday, June 12, 2009

Сургалтын талаар 2 гоё мэдээ байнаа!

Эрх чөлөөнд хайртай Залуусаа,

Эхний мэдээ нь: ээлжит Үе тэнгийнхний сургалт 2009 оны 06-р сарын 13-ны бямба гаригт болно. Сургалт маш сонирхолтой, хөгжилтэй, оролцооны хэлбэрээр явагдана. Энэ өдөр уйдах зав гарахгүй гэдгийг бидний зүгээс амлаж байна.

Сургалтаар:
  • Хүний Эрх & Иргэний оролцоо
  • Эцгийн эрхт ёс, Жендэр & Хүний эрх
  • Кампанит ажил зэрэг сонирхолтой сэдвүүдийг авч үзнээ.
Жич: Сургалт үнэ төлбөргүй! (Мөн өдрийн хоол болон 2 удаагийн цайны завсарлагатай)

Сургалтанд суух залуус:
  • 18-26 насны
  • "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аянд цаашдаа оролцох хүсэл, сонирхолтой байх юм шүү! Аяны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай!
Хэрэв энэ удаагийн сургалтанд оролцож амжихгүй бол Санаа зовох хэрэггүй! Учир нь "Эрхийнхээ төлөө" үе тэнгийнхний сургалт маань 2009 онд дахиад 9 удаа явагданаа.

Бүртгүүлэхийг хүсч байвал яг одоо handsup4yourrights@gmail.com хаягаар e-mail бичээрэй! Эсвэл handsup4yourrights@yahoo.com хаягаар yahoo messenger-ээр харилцаж болнооо.
Аяны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай!

Дараагийн мэдээ нь: Өмнөх үе тэнгийнхний сургалт 05-р сарын 16-нд гайхамшигтай болж өнгөрлөө. Сургалтанд оролцсон болон сургагч хийсэн залуус "Өмнөх бүх сургалтаас энэ сургалт илүү гайхамшигтай болсон" гэсэн шүү! Тэгэхээр сургалтаас сургалт руу "яван чангарах нь" байна шүү! хихи.
Ok, тэгээд олон зүйл бичилгүйгээр 05-р сарын 16-ны сургалтын зургийг үзүүлсэн нь дээр байхаа. Ингээд энд дараад зурагнуудыг үзээрэй!

Tuesday, May 19, 2009

Хорвоо дэлхий уужим, Хийх ажил их байна шүү! Залуусаа!!!

Эрх чөлөөт Залуусаа!!! Та бүхэндээ дуулгах сайхан мэдээ байна!!!


"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны 2009 оны төлөвлөгөөнд олон сонирхолтой ажлууд багтсан байгааг та нар санаж байгаа байх! Хүний Эрхийн Театр, Эрх чөлөөний Парад 2009 гээд л... Эдгээр ажлуудыг хийхийн тулд бүгдээрээ багуудад хуваагдан ажиллавал үр дүнтэй бас, бид бүгдэд туршлага чадвар нэмэгдэнэ гэж бодож байна.

Ингээд ямар ажлууд дээр багуудад хуваагдах талаар мэдээлэл өгье! Харин чи хүсэл сонирхолоо дагаад аль багт нь ормоор байгаагаа handsup4yourrights@gmail.com хаяг руу бичиж бүртгүүлээрэй!

1. Poster буюу Зурагт хуудас Плакатны баг. Энэ баг Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээх зорилготой Плакат буюу зурагт хуудасны санаа болон загвар дизайн дээр ажиллана.

2. Хүний Эрхийн Театрийн баг. Энэ баг Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээх зорилгоор бидний өөрсдөө бүтээн туурвин бүтээх жүжгийн санаа, зохиол дээр ажиллана. Жич: Энэ жүжигт залуус бид өөрсдөө тоглоно гэдэг нь гайхамшигтай боломж бас гайхамшигтай мэдрэмж байх болно шүү!

3. Телевизийн болон Радиогийн шторкийн баг. Энэ баг Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээх зорилготой Телевизийн болон Радиогийн шторкний санаа, зохиол дээр ажиллана.

4. "Эрх чөлөөний Парад 2009"-ийн мэдээлэл, сурталчилгааны баг. Энэ баг 2009 оны 09-р сард 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа Эрх чөлөөний Парад-ын мэдээлэл сурталчилгааны ажлийг хариуцана.

5. Media буюу Хэвлэл мэдээллийн баг. Энэ баг олон нийтэд зориулж аяны зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагаанууд дээр ТВ, Радио, Сонин гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, түншлэх зэрэг ажлуудыг хариуцана.

6. "Эрхүүлэй"-гийн баг. Энэ баг бидний бүтээсэн Хүний Эрхийн Баатар ЭРХҮҮЛЭЙ-г олон нийтэд таниулах болон Эрхүүлэй-гийн комимсийн санаа, зохиол дээр ажиллана.

Ингээд чи аль багт орох хүсэлтэй байгаагаа handsup4yourrights@gmail.com хаягаар бичиж бүртгүүлээрэй! Мөн дээр байгаагаас өөр баг ч байгуулан ажиллаж болно шүү!

Tuesday, May 12, 2009

Эрхийнхээ төлөө сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё! Залуусаа!

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус Эрхийнхээ төлөө сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна!

Ардчилсан нийгэмд хамгийн том эрх мэдлийг гартаа атгаж байдаг хүн бол Та, Чи, Би, Бид гэдгээ мартаж болохгүй! Тиймээс уг эрх мэдлийнхээ илрэл болсон сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцохыг залуус бид уриалж байна.

Эрхээ хэрэгжүүлэх боломжоо бүү алдаарай! Залуусаа!

ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЦГӨӨЕ!!!
ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЦГӨӨЕ!!!
ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЦГӨӨЕ!!!

"Эрхийнхээ төлөө" Үе Тэнгийнхний сургалт

2009 оны эхний "Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний сургалт 2009 оны 5-р сарын 9-ний өдөр амжилттай, бас маш сонирхолтой, зугаатай болж өнгөрлөө.

Сургалтанд хамрагдсан залуус болон сургагч залуус маань олон шинэ зүйлийг хамтдаа сурч мэдсэнээс гадна найз нөхөрлөлийн харилцаагаа бэхжүүлсэндээ баяртай байна гэцгээсэн.

Энэ сургалтын зургийг үзэхийг хүсвэл энд дараарай!

Дараагийн Үе тэнгийнхний сургалт 2009 оны 5-р сарын 16-ны өдөр явагдана.
"Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний сургалт:
  • 18-26 насны
  • "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аянд оролцох сонирхолтой залууст нээлттэй.
Хэрвээ чи сургалтанд хамрагдахыг хүсч байвал handsup4yourrights@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой!

Friday, May 8, 2009

2009 оны "Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний сургалт эхэлж байна.

"Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний ээлжит сургалт 2009 оны 05-р сарын 09-нд болно.

Эрхийнхээ төлөө үе тэнгийнхний сургалт нь аянд оролцох хүсэлтэй буюу оролцож буй залуусын хүний эрх, эрх чөлөө, жендэр, ардчиллын мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлж, нийгмийн сайн сайхны төлөө ямар нэгэн кампанит ажлыг үр дүнтэй явуулахад шаардлагатай олон төрлийн мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь тусалдаг, үе тэнгийн сургагч залуус хамтран явуулдаг 1 өдрийн сургалт юм.

Сургалт нь хэлэлцүүлэг явуулах, хамтаар дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, жүжигчилсэн тоглолт хийх зэрэг оролцооны ба хийнгээ суралцах аргуудыг ашигладаг тул маш сонирхолтой, хөгжилтэй болдог.

Сургалт нь залуусаас урлан бүтээх, сэтгэн бодох, бусдыг анхааралтай сонсох, өөрийгөө оновчтой илэрхийлэх, бүтээлчээр шүүмжлэх, шүүмжлэл хүлээж авах, өөрийгөө танин мэдэх, чөлөөтэй сэтгэх зэрэг хувийн чадвараа дайчлан оролцохыг шаарддаг тул маш их өгөөжтэй.

Сургалт ихэвчлэн хагас сайн өдөр явагддаг бөгөөд нэг удаад 20-30 залуус оролцох боломжтой. Сургалт бүрийг “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аянд идэвхтэй, тууштай оролцож ирсэн, “Эрхийнхээ төлөө” сургагч нарын сургалтанд хамрагдсан 4-5 үе тэнгийн сургагч нарын баг чиглүүлэн явуулдаг.

Өмнөх сургалтуудын зураг үзье гэвэл энд дар.

Сургалтанд оролцохыг хүсч байгаа бол handsup4yourrights@gmail.com хаягаар и-мэйл бичээрэй.

Monday, April 20, 2009

"Эрхийнхээ төлөө" Сургагч нарын сургалт амжилттай боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 4-р сарын 18, 19-нд 2009 оны эхний сургагч нарын сургалт маш амжилттай бас сонирхолтой болж өнгөрлөө.

Залуус Хүний эрх, Эрх чөлөө, Иргэний боловсрол, Жендэр, Кампанит ажлын тухай мэдлэгээ илүү гүнзгийрүүлэн, бие биенээсээ олон шинэ зүйлийг сурч мэдэцгээсэн төдийгүй үерхэл нөхөрлөлөө бэхжүүлэн амралтын өдрүүдээ үнэхээр хөгжилтэй өнгөрүүлцгээсэн.

Сургагч нарын сургалтын зургийг үзэхийг хүсвэл энд дараарай!

Дараагийн "Эрхийнхээ төлөө" сургалтанд хамрагдаж Хүний эрх, Эрх чөлөө, Ардчилал, Жендэрийн талаар мэдлэг мэдрэмжээ дээшлүүлж, олон шинэ найз нөхөдтэй болохыг хүсч байвал handsup4yourrights@gmail.com хаягаар бүртгүүлээрэй!

Залуустай маань танилцаж, тэд сургалтаас юу хүлээж байсныг сонирхож байвал доорх бичлэгийг үзээрэй!

"ЭРХҮҮЛЭЙ" орон нутгаар аялсан нь

“ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ГАРАА ӨРГӨЦГӨӨЕ!” аяны хүрээнд бага насны хүүхдүүдэд хүний эрхийн мэдлэгийг түгээх зорилгоор “ЭРХҮҮЛЭЙ” хэмээх баатарыг төрүүлсэн.

Бидний цаашдын зорилго бол “ЭРХҮҮЛЭЙ” баатараа үндэсний хэмжээний хүний эрхийн баатар болгох явдал юм. Үүний эхлэл болгож хүний эрхийн түгээмэл тунхаглалын 60-н жилийн ойгоор буюу 2008 ны 12-р сарын 10 нд аянд оролцож буй 58 залуус маань "ЭРХҮҮЛЭЙ" болж Улаанбаатар хотын 30-н дунд сургуульд хүний эрхийн талаар хичээл заасан.

Энэ удаад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх төслийн дэмжлэгтэйгээр МУИС-н Хууль Зүйн Сургуулийн 4-р курсын оюутан Т.Бат-Эрдэнэ, Б.Жигмэддорж хоёр ЭРХҮҮЛЭЙ болж Дундговь болон Өмнөговь аймгийн дунд сургуулиудын нийт 1000 гаруй хүүхэд багачуудад хүний эрхийн хичээл заагаад ирлээ.

Эрхүүлэйгийн хичээл нь сурагчдын 100 хувь оролцооны аргаар явагддаг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд өөрсдөө хоорондоо ярилцан хүний эрхийг ойлгож, энэ ойлголтоо ашиглан тоглоом тоглох замаар хүний эрхийн түгээмэл тунхаглалын талаар мэдэж, мөн хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ашиглан өөрсдийн эргэн тойронд тохиолддог хүний эрхийн зөрчилтэй холбоотой кейс гарган ярилцаж, олж авсан мэдлэгээ хэрэглэж сурсан.

Эрхүүлэйгийн хичээлийн зургыг үзэхийг хүсвэл энд дараарай!

Мөн 2 ЭРХҮҮЛЭЙ-г маань хичээлээ зааж дуусахад нь тухайн сургуулийн багш, хичээлийн эрхлэгч нар нь төгсөх 11-р ангийн сурагчдад хүний эрхийн хичээлээ зааж өгөхыг хүсэж байсан гэнэ. ЭРХҮҮЛЭЙ нар ч маш баяртайгаар хүлээн авч дуртайяа хичээлээ заагаад иржээ.

Friday, April 17, 2009

2009 оны эхний Сургагч нарын сургалт болох гэж байна

“Эрхийнхээ төлөө” үе тэнгийнхний сургалтанд хамрагдсан, цаашдаа үе тэнгийнхний сургалтын чиглүүлэгч буюу сургагч болох сонирхолтой, “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аянд идэвхтэй оролцож ирсэн залууст зориулсан Сургагч нарын сургалт 2009 оны 4-р сарын 18-19-ны амралтын өдрүүдэд Palace Hotel-ийн сургалтын танхимд болно.

Энэ сургалт хүний эрх, иргэний боловсрол, ардчилал, жендэрийн тэгш эрх, эцгийн эрхт ёс болон нийгмийн хандлага, зан үйлд нөлөөлөх стратегийн мэдээлэл харилцааны тухай илүү гүнзгийрүүлсэн, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн зэрэгцээ залуусын тодорхой сэдвээр powerpoint презентаци бэлтгэж олон хүнд танилцуулах, багаар ажиллах, сургалт явуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх ба чиглүүлэх, жигд бөгөөд идэвхтэй оролцоог хангах, бусдад урам өгч дэмжих зэрэг ур чадварыг дээшлүүлдэг.

2008 онд бид анхныхаа сургагч нарын сургалтанд 40 залуусыг хамруулснаар “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аяныхаа суурийг тавьсан. 2009 онд Сургагч нарын сургалт нийт 4 удаа явагдаж 80 гаруй залуус сургалтанд хамрагдах болно.

Өмнөх сургалтын зураг үзье гэвэл энд дараарай.

Сургалтанд оролцохыг хүсч байгаа бол handsup4yourrights@gmail.com руу и-мэйл бичээрэй эсвэл 70110355 дугаарын утсаар холбоо бариарай.

Friday, March 20, 2009

Видео Конференс гайхамшигтай болж өнгөрлөө

2009.03.13-нд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Видео Конференс маань тун амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаагийн Видео Конференсд Монголоос манай "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе" аяны залуус мөн Филлипиний залуус өөрсдийн үйл ажиллагааг таницуулж оролцлоо.

Манай 2 улсын залуустай санал бодлоо хуваалцахаар Singapore, Cambodia, Lao PDR, Thailand, Timor-Leste зэрэг 5 орны залуус ч бидэнтэй холбогдсон.

Тэд манай аяны үйл ажиллагааг сайшаан дэмжсэнээр барахгүй бидний зохион байгуулсан "Orange Love Party"-д оролцож бидэнтэй илүү дотно нөхөрлөж, үзэл бодлоо хуваалцах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь гайхамшигтай.

Видео конференсийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл энд дарж нээгдсэн цонхноос YDS Session гэдэг хэсгийг сонгож үзээрэй! Видео Конференсийг Internet Explorer программаар үзэх боломжтой шүү! Хэрвээ та Mozilla Firefox програмаар интернэтэд холбогдож байгаа бол та Internet Explorer программыг нээж Видео конференсоо үзээрэй!

Хэрвээ Видео Конференсийн зургийг үзэхийг хүсч байвал энд дараарай!

Friday, March 13, 2009

"МАСКУЛИНИТИ" хэлэлцүүлэгт урьж байна

Залуусаа! Та бүгдийг МОНФЕМНЕТ-ээс II удаагаа зохион байгуулж байгаа МАСКУЛИНИТИ буюу "Эрэгтэйлэг дүр/шинж"-ийн талаар ярилцах чөлөөт хэлэлцүүлэгт урьж байна.

Хэлэлцүүлэгт
  • Жендэрийн конструкц ба "Эрэгтэйлэг шинж" (МАСКУЛИНИТИ)
  • "Монгол эрийн уламжлалт дүр ба Гей/Трансжендэр бүлгүүд"
  • "Монголчуудын эрэгтэйлэг, эмэгтэйлэг шинжийн тухай ойлголтын хувьсал" сэдвүүдээр PowerPoint танилцуулга тавигдах ба энэ сэдвүүдийн дагуу сонирхолтой, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
Хэлэлцүүлэг 2009 оны 3-р сарын 18-ны 14:00-18:00 цагт Хууль зүйн үндэсний төвийн 301 тоот танхимд болно.
Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй залуус handsup4yourrights@gmail.com хаягаар и-мэйл бичиж бүртгүүлнэ үү!

Хэлэлцүүлгийн сэдэв сонирхолтой, оролцох хүмүүсийн тоо хязгаартай тул эртхэн бүртгүүлээрэй!

Monday, March 2, 2009

"ЭРХҮҮЛЭЙ" орон нутгийн багачуудтайгаа танилцана

Хүний Эрхийн баатар ЭРХҮҮЛЭЙ НҮБ-ын ах эгч нартайгаа хамтран 3-р сарын 9-13-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймгуудаар аялахаар боллоо. ЭРХҮҮЛЭЙ маань аяллынхаа турш өхөөрдөм багачууддаа Хүний Эрх, Эрх Чөлөөний талаар мэдлэгийг харамгүй түгээх болно.

Мөн 4, 5, 6-р саруудад зүүн бүсийн аймгуудаас Дорнод, баруун бүсээс Увс, төвийн бүсээс Архангай аймгуудаар ЭРХҮҮЛЭЙ нар аялж, орон нутгийн бяцхан жаалуудад Хүний Эрх, Эрх Чөлөөний элч болон айлчлах нэээ....

ЭРХҮҮЛЭЙ-гээ хүлээж байгаарай! Найзуудаа!!!

Sunday, February 22, 2009

ОЛОН ОРНЫ ЗАЛУУСТАЙ ТУРШЛАГАА СОЛИЛЦОЦГООЁ!

Залуусаа! Бидэнд олон орны залуустай өөрсдийн туршлагаа хуваалцаж, тэднээс шинэ зүйл суралцах сайхан боломж олдлоо. 2009 оны 03-р сарын 13-нд Видео Конференс маань болох болно.

Энэ видео конференсийг Дэлхийн Банкнаас зохион байгуулж байгаа бөгөөд бидний өрнүүлж буй кампанит ажлыг онцгойлон сонирхож байгаад бид туйлын их баяртай байгаа.

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус маань өөрсдийн кампанит ажлын талаар танилцуулах бөгөөд олж авсан туршлага, мэдлэгээ гадаад орны залуустай хуваалцах болно. Өөр орны залуус ч бидэнд өөрсдийн туршлагаас хуваалцаж хамтдаа ярилцах болно.

Энэ ярилцлага маань нэлээн сонирхолтой, өгөөжтэй ярилцлага болно гэдэгт бид итгэж байна.

Жич: Видео конференсд бэлтгэх уулзалтыг цаг тухайд нь зарлах болно.

Wednesday, February 4, 2009

ЗҮРХНИЙХЭЭ ЧҮГЖЭЭГ МУЛТАЛЦГААЯ!

Хүний Эрх, Эрх чөлөөг эрхэмлэгч залуусаа!

Бидний хүсэн хүлээсэн ORANGE PARTY+Valentine's Party нэгдэж ORANGE LOVE PARTY боллоо. ORANGE LOVE PARTY маш шинэлэг, өвөрмөц болно гэдгийг бид танд амлаж байна. PARTY 2009 оны 02-р сарын 13-нд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг дээр байгаа зарыг дараад аваарай!

"Хайр" гэхээр өмнө нь ягаан, эсвэл улаан өнгийг төсөөлдөг байсан бол та энэ PARTY-д ирснээр "Хайр"-ыг ягаан, эсвэл улаан биш, өөр олон өнгө байж болно, тэр дундаа ORANGE байж болно гэдгийг мэдрэх болно.

Хамгийн гол нь ЧҮГЖИГДСЭН ЗҮРХЭЭ ЧӨЛӨӨЛӨХ болно.
PARTY-нийхаа зарыг дээрх зурган дээр дараад томруулж үзээрэй! Чухал нарийн мэдээллүүд зар дээр байгаа. Зараа заавал уншаарай! Уншихгүй ирсэн хүн амаа барих болно шүү!

Жич: Энэ удаагийн ORANGE LOVE PARTY-д зөвхөн аяны залуус оролцох боломжтой!