Monday, August 31, 2009

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД 2009.09.12-нд Эрх чөлөөний талбайд

Хүмүүсээ! Энэ зураг дээр дарахаар томроно шүү! Гоё томоор нь үзээрэй! Тэгээд 9-р сарын 12-нд Парадандаа энэнээс гоё болцгоогоод ирнэ шүү! Эрх чөлөөний талбай буюу (Тэнгис кино театр болон ОКТА төвийн урдах талбай дээр шүү!)

Thursday, August 20, 2009

"ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД 2009" хэвлэлийн бага хурал амжилттай боллоо

Өнөөдөр буюу 2009 оны 08-р сарын 21-ны 11:00 цагт Хэвлэлийн хүрээлэн дээр "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны зүгээс зохион байгуулж буй ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД 2009-ын талаарх хэвлэлийн бага хурал маш амжилттай болж өнгөрлөө.

Мөн 09-р сарын 11-ний өдөр хоёр дахь хэвлэлийн бага хурлаа "Монгол Ньюс" хэвлэлийн танхимд амжилттай зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хурлын зургыг үзэхийг хүсвэл энд дараарай! Харин хэвлэлийн бага хурлын бичлэгийг нь үзэхийг хүсвэл энд дараарай! Сонирхолтой байх болноо.

Энэ дашрамд залуус бидний хүний эрхийн төлөөх үйл ажиллагааг дэмжиж, үнэ төлбөргүйгээр хэвлэлийн бага хурал хийх боломжийг олгосон Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олонд дахин талархал илэрхийлж байна.

Monday, August 17, 2009

МОНЭС-тай хамтарсан Үе тэнгийнхний сургалт амжилттай боллоо

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяныхан МОНЭС/Монголын Эмэгтэйчүүдийн Сантай хамтран 08-р сарын 13, 14-ний өдрүүдэд ээлжит Үе тэнгийнхний "Эрхийнхээ төлөө" сургалтыг зохион байгууллаа. Сургалт маш сонирхолтой, шинэлэг болж өнгөрсөн.

Энэ удаагийн сургалтын нэг онцлог нь сургалтанд МОНЭС-аас зохион байгуулсан "Миний оролцоо" сэдэвт эссэний уралдаанд амжилттай оролцсон охид залуус хамрагдсан явдал юм. Мөн сургалтын явцад хамрагдсан залуус болон аяны сургагч залуус бие биенээсээ харилцан олон шинэ зүйл суралцацгаасан гэсэн. Энэ сургалтын зургийг үзэхийг хүсвэл энд дараарай!

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны ээлжит Үе тэнгийнхний "Эрхийнхээ төлөө" сургалтанд оролцохыг хүсвэл handsup4yourrights@gmail.com хаягаар холбоо бариарай!

Monday, August 10, 2009

"ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД" -2009 оны 9-р сард

Эрх чөлөөнд хайртай Хүмүүсээ!

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аянаас зохион байгуулдаг "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД" хоёр дахь удаагаа болох гэж байна. Парад 9-р сард Улаанбаатар хотод болох ба дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд цаг тухайд нь хүргэх болно.

Хэрвээ чи Парад-анд хамтдаа оролцож, бидэнтэй нэгдэж, Эрх чөлөөгөө илэрхийлэхийг хүсч байгаа бол handsup4yourrights@gmail.com хаягаар эсвэл 7011-0355 утсаар холбогдоорой!

2008 оны ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД-ын зургийг үзэхийг хүсвэл энд дараарай!