Tuesday, July 21, 2009

Эрх чөлөөнийхөө төлөө Бүжиглэцгээе!

Өнгөрсөн амралтын өдрүүдээр аяны хэсэг залуус уулзаж Эрх чөлөөтэйгээр (хэн нэгэнд таалагдах гэж бус, хэн нэгэнд тааруулж бус зөвхөн өөрийнхөө мэдэрч буйг илэрхийлж) бүжиглэцгээлээ.

Rock N Roll-с эхлээд Tecktonik гээд үе үеийн хамгийн шилдэг бүжгийг хийцгээсээн. Хэрэв чамд таалагдаж байвал дараагийн удаа бидэнтэй нэгдэж болно шүү! handsup4yourrights@gmail.com хаягаар холбоо бариарай!

Saturday, July 18, 2009

1 сумаар 2 туулай!!!


Та бүхэнд дуулгах сайхан мэдээ байнаа. Өнгөрсөн долоо хоногт "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны танилцуулга хэвлэгдэн гараад бид их баяртай байгаа.

Зөвхөн танилцуулгаар зогсохгүй 1 сумаараа 2 туулай буудсаан. 1 талдаа аяны танилцуулга нөгөө 1 талдаа 2010 оны Хүний эрхийн холбогдолтой өдрүүдийг багтаасан календарь буюу хуанлитай.

Тун удахгүй аяны маань танилцуулга англи хэл дээр хэвлэгдэн гарах болсонд бид бас л баяртай байна. Мөн аяны танилцуулгыг бүтээхэд туслалцсан бүх залуустаа талархаж байнаа.

Дээрх 2 зурган дээр дарж том хэмжээгээр үзэх боломжтой шүү!


Wednesday, July 8, 2009

Сургагч нарын сургалт Гачууртад амжилттай болж өнгөрлөө

Энэ удаагийн зуны "Эрхийнхээ төлөө" сургагч нарын сургалт Гачуурт дахь "Өсвөр үе хөгжлийн төв"-ийн зуны сургалтын байранд 7-р сарын 4, 5, 6-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Сургалтаар залуус Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Иргэний оролцоо болон Ардчиллын үнэт зүйлсийн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлээд зогсохгүй нөхөрлөлөө бэхжүүлэн амралтын өдрүүдээ сонирхолтой, зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөлөө. Энэ сургагч нарын сургалтанд хамрагдсан залуус маань цаашдаа үе тэнгийн олон залуустаа хүний эрхийн мэдлэгийг түгээнэ гэдэгт итгэж байна. Сургалтын зургийг энд дарж үзээрэй!

Сургалтын чөлөөт цагийн сонирхолтой, хөгжилтэй бичлэгүүдийг багтаалаа. Үзэж сонирхоорой!

Tuesday, July 7, 2009

2009.06.13-ны Үе тэнгийнхний сургалт гоё болж өнгөрсөн шүү

Залуусаа! Ээлжит "Эрхийнхээ төлөө" үе тэнгийнхний сургалт маш сонирхолтой мөн амжилттай болж өнгөрлөө. Сургалтанд хамрагдсан залуус та бүхэн чөлөөтэй, идэвхтэй байгаагүйсэн бол сургалт ийм гайхамшигтай болохгүй байсан бизээ.

Хүний эрх, Эрх чөлөөний төлөө санаа тавин, тэмцэх залуусын эгнээнд та бүгд нэмэгдэж өргөжин тэлсэнд хязгааргүй баяртай байнаа.

Та бүгд сургалтын үеэр авхуулсан зургаа тэсэн ядан хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд сургалтын зургуудыг орууллаа. Удаасанд sorry! Зурагнуудаа энд дарж үзээрэй!