Tuesday, May 19, 2009

Хорвоо дэлхий уужим, Хийх ажил их байна шүү! Залуусаа!!!

Эрх чөлөөт Залуусаа!!! Та бүхэндээ дуулгах сайхан мэдээ байна!!!


"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны 2009 оны төлөвлөгөөнд олон сонирхолтой ажлууд багтсан байгааг та нар санаж байгаа байх! Хүний Эрхийн Театр, Эрх чөлөөний Парад 2009 гээд л... Эдгээр ажлуудыг хийхийн тулд бүгдээрээ багуудад хуваагдан ажиллавал үр дүнтэй бас, бид бүгдэд туршлага чадвар нэмэгдэнэ гэж бодож байна.

Ингээд ямар ажлууд дээр багуудад хуваагдах талаар мэдээлэл өгье! Харин чи хүсэл сонирхолоо дагаад аль багт нь ормоор байгаагаа handsup4yourrights@gmail.com хаяг руу бичиж бүртгүүлээрэй!

1. Poster буюу Зурагт хуудас Плакатны баг. Энэ баг Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээх зорилготой Плакат буюу зурагт хуудасны санаа болон загвар дизайн дээр ажиллана.

2. Хүний Эрхийн Театрийн баг. Энэ баг Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээх зорилгоор бидний өөрсдөө бүтээн туурвин бүтээх жүжгийн санаа, зохиол дээр ажиллана. Жич: Энэ жүжигт залуус бид өөрсдөө тоглоно гэдэг нь гайхамшигтай боломж бас гайхамшигтай мэдрэмж байх болно шүү!

3. Телевизийн болон Радиогийн шторкийн баг. Энэ баг Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээх зорилготой Телевизийн болон Радиогийн шторкний санаа, зохиол дээр ажиллана.

4. "Эрх чөлөөний Парад 2009"-ийн мэдээлэл, сурталчилгааны баг. Энэ баг 2009 оны 09-р сард 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа Эрх чөлөөний Парад-ын мэдээлэл сурталчилгааны ажлийг хариуцана.

5. Media буюу Хэвлэл мэдээллийн баг. Энэ баг олон нийтэд зориулж аяны зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагаанууд дээр ТВ, Радио, Сонин гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, түншлэх зэрэг ажлуудыг хариуцана.

6. "Эрхүүлэй"-гийн баг. Энэ баг бидний бүтээсэн Хүний Эрхийн Баатар ЭРХҮҮЛЭЙ-г олон нийтэд таниулах болон Эрхүүлэй-гийн комимсийн санаа, зохиол дээр ажиллана.

Ингээд чи аль багт орох хүсэлтэй байгаагаа handsup4yourrights@gmail.com хаягаар бичиж бүртгүүлээрэй! Мөн дээр байгаагаас өөр баг ч байгуулан ажиллаж болно шүү!

Tuesday, May 12, 2009

Эрхийнхээ төлөө сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё! Залуусаа!

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус Эрхийнхээ төлөө сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна!

Ардчилсан нийгэмд хамгийн том эрх мэдлийг гартаа атгаж байдаг хүн бол Та, Чи, Би, Бид гэдгээ мартаж болохгүй! Тиймээс уг эрх мэдлийнхээ илрэл болсон сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцохыг залуус бид уриалж байна.

Эрхээ хэрэгжүүлэх боломжоо бүү алдаарай! Залуусаа!

ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЦГӨӨЕ!!!
ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЦГӨӨЕ!!!
ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЦГӨӨЕ!!!

"Эрхийнхээ төлөө" Үе Тэнгийнхний сургалт

2009 оны эхний "Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний сургалт 2009 оны 5-р сарын 9-ний өдөр амжилттай, бас маш сонирхолтой, зугаатай болж өнгөрлөө.

Сургалтанд хамрагдсан залуус болон сургагч залуус маань олон шинэ зүйлийг хамтдаа сурч мэдсэнээс гадна найз нөхөрлөлийн харилцаагаа бэхжүүлсэндээ баяртай байна гэцгээсэн.

Энэ сургалтын зургийг үзэхийг хүсвэл энд дараарай!

Дараагийн Үе тэнгийнхний сургалт 2009 оны 5-р сарын 16-ны өдөр явагдана.
"Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний сургалт:
  • 18-26 насны
  • "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аянд оролцох сонирхолтой залууст нээлттэй.
Хэрвээ чи сургалтанд хамрагдахыг хүсч байвал handsup4yourrights@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой!

Friday, May 8, 2009

2009 оны "Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний сургалт эхэлж байна.

"Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний ээлжит сургалт 2009 оны 05-р сарын 09-нд болно.

Эрхийнхээ төлөө үе тэнгийнхний сургалт нь аянд оролцох хүсэлтэй буюу оролцож буй залуусын хүний эрх, эрх чөлөө, жендэр, ардчиллын мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлж, нийгмийн сайн сайхны төлөө ямар нэгэн кампанит ажлыг үр дүнтэй явуулахад шаардлагатай олон төрлийн мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь тусалдаг, үе тэнгийн сургагч залуус хамтран явуулдаг 1 өдрийн сургалт юм.

Сургалт нь хэлэлцүүлэг явуулах, хамтаар дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, жүжигчилсэн тоглолт хийх зэрэг оролцооны ба хийнгээ суралцах аргуудыг ашигладаг тул маш сонирхолтой, хөгжилтэй болдог.

Сургалт нь залуусаас урлан бүтээх, сэтгэн бодох, бусдыг анхааралтай сонсох, өөрийгөө оновчтой илэрхийлэх, бүтээлчээр шүүмжлэх, шүүмжлэл хүлээж авах, өөрийгөө танин мэдэх, чөлөөтэй сэтгэх зэрэг хувийн чадвараа дайчлан оролцохыг шаарддаг тул маш их өгөөжтэй.

Сургалт ихэвчлэн хагас сайн өдөр явагддаг бөгөөд нэг удаад 20-30 залуус оролцох боломжтой. Сургалт бүрийг “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аянд идэвхтэй, тууштай оролцож ирсэн, “Эрхийнхээ төлөө” сургагч нарын сургалтанд хамрагдсан 4-5 үе тэнгийн сургагч нарын баг чиглүүлэн явуулдаг.

Өмнөх сургалтуудын зураг үзье гэвэл энд дар.

Сургалтанд оролцохыг хүсч байгаа бол handsup4yourrights@gmail.com хаягаар и-мэйл бичээрэй.