Friday, May 8, 2009

2009 оны "Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний сургалт эхэлж байна.

"Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний ээлжит сургалт 2009 оны 05-р сарын 09-нд болно.

Эрхийнхээ төлөө үе тэнгийнхний сургалт нь аянд оролцох хүсэлтэй буюу оролцож буй залуусын хүний эрх, эрх чөлөө, жендэр, ардчиллын мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлж, нийгмийн сайн сайхны төлөө ямар нэгэн кампанит ажлыг үр дүнтэй явуулахад шаардлагатай олон төрлийн мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь тусалдаг, үе тэнгийн сургагч залуус хамтран явуулдаг 1 өдрийн сургалт юм.

Сургалт нь хэлэлцүүлэг явуулах, хамтаар дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, жүжигчилсэн тоглолт хийх зэрэг оролцооны ба хийнгээ суралцах аргуудыг ашигладаг тул маш сонирхолтой, хөгжилтэй болдог.

Сургалт нь залуусаас урлан бүтээх, сэтгэн бодох, бусдыг анхааралтай сонсох, өөрийгөө оновчтой илэрхийлэх, бүтээлчээр шүүмжлэх, шүүмжлэл хүлээж авах, өөрийгөө танин мэдэх, чөлөөтэй сэтгэх зэрэг хувийн чадвараа дайчлан оролцохыг шаарддаг тул маш их өгөөжтэй.

Сургалт ихэвчлэн хагас сайн өдөр явагддаг бөгөөд нэг удаад 20-30 залуус оролцох боломжтой. Сургалт бүрийг “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аянд идэвхтэй, тууштай оролцож ирсэн, “Эрхийнхээ төлөө” сургагч нарын сургалтанд хамрагдсан 4-5 үе тэнгийн сургагч нарын баг чиглүүлэн явуулдаг.

Өмнөх сургалтуудын зураг үзье гэвэл энд дар.

Сургалтанд оролцохыг хүсч байгаа бол handsup4yourrights@gmail.com хаягаар и-мэйл бичээрэй.

0 comments: