Monday, April 20, 2009

"Эрхийнхээ төлөө" Сургагч нарын сургалт амжилттай боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 4-р сарын 18, 19-нд 2009 оны эхний сургагч нарын сургалт маш амжилттай бас сонирхолтой болж өнгөрлөө.

Залуус Хүний эрх, Эрх чөлөө, Иргэний боловсрол, Жендэр, Кампанит ажлын тухай мэдлэгээ илүү гүнзгийрүүлэн, бие биенээсээ олон шинэ зүйлийг сурч мэдэцгээсэн төдийгүй үерхэл нөхөрлөлөө бэхжүүлэн амралтын өдрүүдээ үнэхээр хөгжилтэй өнгөрүүлцгээсэн.

Сургагч нарын сургалтын зургийг үзэхийг хүсвэл энд дараарай!

Дараагийн "Эрхийнхээ төлөө" сургалтанд хамрагдаж Хүний эрх, Эрх чөлөө, Ардчилал, Жендэрийн талаар мэдлэг мэдрэмжээ дээшлүүлж, олон шинэ найз нөхөдтэй болохыг хүсч байвал handsup4yourrights@gmail.com хаягаар бүртгүүлээрэй!

Залуустай маань танилцаж, тэд сургалтаас юу хүлээж байсныг сонирхож байвал доорх бичлэгийг үзээрэй!

"ЭРХҮҮЛЭЙ" орон нутгаар аялсан нь

“ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ГАРАА ӨРГӨЦГӨӨЕ!” аяны хүрээнд бага насны хүүхдүүдэд хүний эрхийн мэдлэгийг түгээх зорилгоор “ЭРХҮҮЛЭЙ” хэмээх баатарыг төрүүлсэн.

Бидний цаашдын зорилго бол “ЭРХҮҮЛЭЙ” баатараа үндэсний хэмжээний хүний эрхийн баатар болгох явдал юм. Үүний эхлэл болгож хүний эрхийн түгээмэл тунхаглалын 60-н жилийн ойгоор буюу 2008 ны 12-р сарын 10 нд аянд оролцож буй 58 залуус маань "ЭРХҮҮЛЭЙ" болж Улаанбаатар хотын 30-н дунд сургуульд хүний эрхийн талаар хичээл заасан.

Энэ удаад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх төслийн дэмжлэгтэйгээр МУИС-н Хууль Зүйн Сургуулийн 4-р курсын оюутан Т.Бат-Эрдэнэ, Б.Жигмэддорж хоёр ЭРХҮҮЛЭЙ болж Дундговь болон Өмнөговь аймгийн дунд сургуулиудын нийт 1000 гаруй хүүхэд багачуудад хүний эрхийн хичээл заагаад ирлээ.

Эрхүүлэйгийн хичээл нь сурагчдын 100 хувь оролцооны аргаар явагддаг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд өөрсдөө хоорондоо ярилцан хүний эрхийг ойлгож, энэ ойлголтоо ашиглан тоглоом тоглох замаар хүний эрхийн түгээмэл тунхаглалын талаар мэдэж, мөн хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ашиглан өөрсдийн эргэн тойронд тохиолддог хүний эрхийн зөрчилтэй холбоотой кейс гарган ярилцаж, олж авсан мэдлэгээ хэрэглэж сурсан.

Эрхүүлэйгийн хичээлийн зургыг үзэхийг хүсвэл энд дараарай!

Мөн 2 ЭРХҮҮЛЭЙ-г маань хичээлээ зааж дуусахад нь тухайн сургуулийн багш, хичээлийн эрхлэгч нар нь төгсөх 11-р ангийн сурагчдад хүний эрхийн хичээлээ зааж өгөхыг хүсэж байсан гэнэ. ЭРХҮҮЛЭЙ нар ч маш баяртайгаар хүлээн авч дуртайяа хичээлээ заагаад иржээ.

Friday, April 17, 2009

2009 оны эхний Сургагч нарын сургалт болох гэж байна

“Эрхийнхээ төлөө” үе тэнгийнхний сургалтанд хамрагдсан, цаашдаа үе тэнгийнхний сургалтын чиглүүлэгч буюу сургагч болох сонирхолтой, “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аянд идэвхтэй оролцож ирсэн залууст зориулсан Сургагч нарын сургалт 2009 оны 4-р сарын 18-19-ны амралтын өдрүүдэд Palace Hotel-ийн сургалтын танхимд болно.

Энэ сургалт хүний эрх, иргэний боловсрол, ардчилал, жендэрийн тэгш эрх, эцгийн эрхт ёс болон нийгмийн хандлага, зан үйлд нөлөөлөх стратегийн мэдээлэл харилцааны тухай илүү гүнзгийрүүлсэн, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн зэрэгцээ залуусын тодорхой сэдвээр powerpoint презентаци бэлтгэж олон хүнд танилцуулах, багаар ажиллах, сургалт явуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх ба чиглүүлэх, жигд бөгөөд идэвхтэй оролцоог хангах, бусдад урам өгч дэмжих зэрэг ур чадварыг дээшлүүлдэг.

2008 онд бид анхныхаа сургагч нарын сургалтанд 40 залуусыг хамруулснаар “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аяныхаа суурийг тавьсан. 2009 онд Сургагч нарын сургалт нийт 4 удаа явагдаж 80 гаруй залуус сургалтанд хамрагдах болно.

Өмнөх сургалтын зураг үзье гэвэл энд дараарай.

Сургалтанд оролцохыг хүсч байгаа бол handsup4yourrights@gmail.com руу и-мэйл бичээрэй эсвэл 70110355 дугаарын утсаар холбоо бариарай.