Monday, April 20, 2009

"ЭРХҮҮЛЭЙ" орон нутгаар аялсан нь

“ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ГАРАА ӨРГӨЦГӨӨЕ!” аяны хүрээнд бага насны хүүхдүүдэд хүний эрхийн мэдлэгийг түгээх зорилгоор “ЭРХҮҮЛЭЙ” хэмээх баатарыг төрүүлсэн.

Бидний цаашдын зорилго бол “ЭРХҮҮЛЭЙ” баатараа үндэсний хэмжээний хүний эрхийн баатар болгох явдал юм. Үүний эхлэл болгож хүний эрхийн түгээмэл тунхаглалын 60-н жилийн ойгоор буюу 2008 ны 12-р сарын 10 нд аянд оролцож буй 58 залуус маань "ЭРХҮҮЛЭЙ" болж Улаанбаатар хотын 30-н дунд сургуульд хүний эрхийн талаар хичээл заасан.

Энэ удаад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх төслийн дэмжлэгтэйгээр МУИС-н Хууль Зүйн Сургуулийн 4-р курсын оюутан Т.Бат-Эрдэнэ, Б.Жигмэддорж хоёр ЭРХҮҮЛЭЙ болж Дундговь болон Өмнөговь аймгийн дунд сургуулиудын нийт 1000 гаруй хүүхэд багачуудад хүний эрхийн хичээл заагаад ирлээ.

Эрхүүлэйгийн хичээл нь сурагчдын 100 хувь оролцооны аргаар явагддаг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд өөрсдөө хоорондоо ярилцан хүний эрхийг ойлгож, энэ ойлголтоо ашиглан тоглоом тоглох замаар хүний эрхийн түгээмэл тунхаглалын талаар мэдэж, мөн хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ашиглан өөрсдийн эргэн тойронд тохиолддог хүний эрхийн зөрчилтэй холбоотой кейс гарган ярилцаж, олж авсан мэдлэгээ хэрэглэж сурсан.

Эрхүүлэйгийн хичээлийн зургыг үзэхийг хүсвэл энд дараарай!

Мөн 2 ЭРХҮҮЛЭЙ-г маань хичээлээ зааж дуусахад нь тухайн сургуулийн багш, хичээлийн эрхлэгч нар нь төгсөх 11-р ангийн сурагчдад хүний эрхийн хичээлээ зааж өгөхыг хүсэж байсан гэнэ. ЭРХҮҮЛЭЙ нар ч маш баяртайгаар хүлээн авч дуртайяа хичээлээ заагаад иржээ.

1 comments:

Anonymous said...

eh... amazing text!