Sunday, February 22, 2009

ОЛОН ОРНЫ ЗАЛУУСТАЙ ТУРШЛАГАА СОЛИЛЦОЦГООЁ!

Залуусаа! Бидэнд олон орны залуустай өөрсдийн туршлагаа хуваалцаж, тэднээс шинэ зүйл суралцах сайхан боломж олдлоо. 2009 оны 03-р сарын 13-нд Видео Конференс маань болох болно.

Энэ видео конференсийг Дэлхийн Банкнаас зохион байгуулж байгаа бөгөөд бидний өрнүүлж буй кампанит ажлыг онцгойлон сонирхож байгаад бид туйлын их баяртай байгаа.

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус маань өөрсдийн кампанит ажлын талаар танилцуулах бөгөөд олж авсан туршлага, мэдлэгээ гадаад орны залуустай хуваалцах болно. Өөр орны залуус ч бидэнд өөрсдийн туршлагаас хуваалцаж хамтдаа ярилцах болно.

Энэ ярилцлага маань нэлээн сонирхолтой, өгөөжтэй ярилцлага болно гэдэгт бид итгэж байна.

Жич: Видео конференсд бэлтгэх уулзалтыг цаг тухайд нь зарлах болно.

Wednesday, February 4, 2009

ЗҮРХНИЙХЭЭ ЧҮГЖЭЭГ МУЛТАЛЦГААЯ!

Хүний Эрх, Эрх чөлөөг эрхэмлэгч залуусаа!

Бидний хүсэн хүлээсэн ORANGE PARTY+Valentine's Party нэгдэж ORANGE LOVE PARTY боллоо. ORANGE LOVE PARTY маш шинэлэг, өвөрмөц болно гэдгийг бид танд амлаж байна. PARTY 2009 оны 02-р сарын 13-нд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг дээр байгаа зарыг дараад аваарай!

"Хайр" гэхээр өмнө нь ягаан, эсвэл улаан өнгийг төсөөлдөг байсан бол та энэ PARTY-д ирснээр "Хайр"-ыг ягаан, эсвэл улаан биш, өөр олон өнгө байж болно, тэр дундаа ORANGE байж болно гэдгийг мэдрэх болно.

Хамгийн гол нь ЧҮГЖИГДСЭН ЗҮРХЭЭ ЧӨЛӨӨЛӨХ болно.
PARTY-нийхаа зарыг дээрх зурган дээр дараад томруулж үзээрэй! Чухал нарийн мэдээллүүд зар дээр байгаа. Зараа заавал уншаарай! Уншихгүй ирсэн хүн амаа барих болно шүү!

Жич: Энэ удаагийн ORANGE LOVE PARTY-д зөвхөн аяны залуус оролцох боломжтой!