Tuesday, October 13, 2009

Олон улсын залуусын Видео конференсд 2 дахь удаагаа оролцоно шүү!

Дэлхийн Банкнаас 3 дахь удаагаа зохион байгуулж буй Олон улсын Залуучуудын Видео Конференсд (2009.10.20-нд) Монголоос дахин манай "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус оролцохоор боллоо.

Энэ удаагийн Видео конфересийг Зүүн Өмнөд Ази, Номхон далайн Нийгмийн Хариуцлагын нэгдсэн Сүлжээтэй хамтран "Нээлттэй засаг ба Залуусын оролцоо" сэдвээр зохион байгуулах гэж байна.

Өмнө нь 2009 оны 3-р сард бид 7 улс орны залуустай "Залуусын чадавх" сэдвээр видео конференс хийж, хоорондоо олон шинэ мэдээ мэдээлэл солилцож, туршлагаасаа хуваалцсан билээ.

2009.10.20-ны видео конференсд Cambodia, Indonesia, Philippine-ийн залуус болон БИД оролцох болно. Энэ видео конференсийн талаарх English мэдээллийг зохион байгуулж буй байгууллагын блогоос энд дарж уншаарай!

Видео конференс-д оролцох хүсэлтэй залуус handsup4yourrights@gmail.com хаягаар и-мэйл бичиж бүртгүүлээрэй! Видео конференсд оролцох хүсэлтэй залуус "Нээлттэй засаг ба Залуусын оролцоо" сэдвийг судалсан байх шаардлагатай шүү!!!

"Hands up for Burma!" "Бирмийн төлөө гараа өргөцгөөе!"

"ЭТГӨ" аянаа төлөөлж БНСУ-д болсон “Ардчиллын талаарх Азийн залуучуудын форум” оролцоод ирсэн аяны оролцогч Батмандахад "Бирмийг чөлөөл!!!" кампанит ажлын оролцогчийн зүгээс манай аяныг Монгол дахь "Бирмийг чөлөөл!!!" кампанит ажлыг өрнүүлэх санал тавьжээ. Ингээд аяны оролцогч Батмандах Бирм улсын нөхцөл байдлын талаар танилцуулж, дараа нь залуус чөлөөт ярилцлага хийцгээсэн.

Энэ уулзалтын үр дүнд Бирм улс эрх, эрх чөлөөгөө олж авах нь хүний эрх, эрх чөлөө, ардчиллын төлөө ажиллаж байгаа бидний хувьд ч нэн чухал гэж үзэж аяныхаа хүрээнд "Бирмийн төлөө гараа өргөцгөөе!" нэртэй үйл ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэцгээлээ.

Удахгүй "Бирмийн төлөө гараа өргөцгөөе!" буюу "Hands up for Burma!" үйл ажиллагаанд зориулсан блог маань нээгдэх болно. Энэ блогоос Бирм улсын нөхцөл байдлын талаар болон бид юу хийх боломжтой талаар мэдэх болно.

"Хүүхэд Хүүхдийн төлөө" ТББ-ын хүүхэд залуус оролцсон Үе тэнгийнхний сургалт амжилттай боллоо

Эрх чөлөөний Парад 2009-д хамт олноороо өөрсдийн үзэл бодлоо сонирхолтойгоор илэрхийлэн оролцож шилдэг хамт олноор шалгарсан "Хүүхэд хүүхдийн төлөө" ТББ-ын хүүхэд залуустаа юуны өмнө аймаар том БАЯР хүргэж байна.

Өнгөрсөн бямба гарагт шилдэг стильтэй хамт олны шагнал болох "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны Үе тэнгийнхний сургалтанд оролцлоо.

Сургалт маш үр бүтээлтэй, сонирхолтой, хөгжилтэй болж өнгөрсөн. Энэхүү сургалтын зургийг энд дарж үзэцгээгээрэй!!!

Friday, October 9, 2009

"Hands up for Your English" English Speaking Club

Манайхаан! "Hands up for Your English" нэртэй Англи хэлний ярианы клуб нээгдэх гэж байна. Аяны залуусын хүрээнд Англи хэл сурах, Англи хэлний чадавхиа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэл байгааг харгалзан "ЭТГӨ" аяны дэргэд Англи хэлний ярианы чөлөөт клуб нээгдэх гэж байна.

Хэрвээ чи Англи хэлнийхээ ярианы чадавхийг дээшлүүлэхийг хүсч байгаа бол "Hands up for Your English" Англи хэлний ярианы клубт хүрэлцэн ирээрэй! Англи хэлний ярианы клубын үйл ажиллагаа чөлөөт, энгийн, сонирхолтой хэлбэрээр явагдана. Клубын үйл ажиллагаа зөвхөн Англи хэл дээр явагдана шүү.

Эхний уулзалт: 2009 оны 10-р сарын 14-ны Пүрэв гаригт 18 цагаас МОНФЕМНЕТ-ийн оффис дээр болно шүү!

Эхний уулзалтын сэдэв: "About me" (миний тухай) энэ сэдвийн хүрээнд бусаддаа өөрийгөө танилцуулцгаана. Хаана юу хийдэг, дуртай зүйл, дургүй зүйл, мөрөөдөл, зорилго, дуртай хоол гэх мэт өөрийнхөө тухай хүссэнээрээ ярих боломжтой. Мөн бусдыг сонсох, харилцан ярилцах зэрэг чадавхуудаа дээшлүүлээд зогсохгүй, Хөгжилтэй байх болно гэдгийг амлаж байна.

Англи хэлний ярианы клубт оролцохоор шийдсэн бол handsup4yourrights@gmail.com хаягаар яг одоо бүртгүүлээрэй! Нэр, утас, сургууль мөн и-мэйл хаягаа бичээрэй!!!

"ЭТГӨ" аяны мэдээлэл харилцаа хариуцсан ажилтан Зола

Thursday, October 8, 2009

Монголд анх удаа Хүний Эрхийн ТЕАТР!!!

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрхийн мэдлэг, мэдрэмжийг түгээх шинэлэг, сонирхолтой хэлбэрийг сонгож байна. Хүний эрхийн талаарх өөрсдийн үзэл бодлоо үйл хөдлөл, үг яриагаараа олон нийтэд хүргэх хамгийн гайхалтай арга бол жүжигчилсэн тоглолт бөгөөд гадаадын олон оронд кампанит ажил өрнүүлдэг залуучууд уг аргыг амжилттай хэрэгжүүлсээр байгаа юм.

2009 оны 12-р сарын 10 буюу "Дэлхийн Хүний Эрхийн өдөр"-өөр аяны залуусын анхны бүтээл тайзнаа тавигдахаар төлөвлөгдөөд байна. Мэдээж уг үйл ажиллагаанд оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй шүү.

Театрын зохион байгуулалтын талаарх эхний уулзалт 2009 оны 10-р сарын 9-ны Баасан гаригт 18 цагаас МОНФЕМНЕТ-ийн оффис дээр болно. Нэгдэхийг хүссэн хүн бүрийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-0355 утсаар авч болно шүү!

Театрын үйл ажиллагааг хариуцсан зохицуулагч: Нямка

Tuesday, October 6, 2009

10-р сарын 3-ны Үе тэнгийнхний сургалт ГОЁ ГОЁ болсон шүү!!!

Эрх чөлөөний Парад 2009-д ангиараа шинэлэг стильд хувиран оролцож шилдэг хамт олноор шалгаран "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны Үе тэнгийнхний сургалтанд оролцох эрх хожсон МУИС-ийн Эрх зүйн IV курсийн ангийнхний сургалт ГОЁ, аймаар ГОЁ боллоо. "ГОЁ" болсон гол шалтгаан нь сургалтанд идэвхтэй оролцсон ТА НАР минь шүү!!!

Сургалтаар олон шинэ, сонирхолтой санаа шийдлүүд төрсөн шүү! Хамгийн гол нь манай аян эрч хүчээр дүүрэн ийм сайхан шинэ залуусаар цэнэглэгдсэн аймаар баяртай байгаа, ккк.

Энэ сургалтын зургыг энд дарж үзээрэй!!! Манайхаан!!!