Sunday, March 7, 2010

"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" анхдугаар форум амжилттай болж өнгөрлөө

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан Залуу эмэгтэйчүүдэд нийгмийн зүгээс тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах талаар санал бодлоо солилцох, эрхийнхээ төлөө өөрсдийн дуу хоолойг өргөх зорилгоор “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” анхдугаар форумыг амжилттай зохион байгууллаа.

Форумын хүрээнд залуу эмэгтэйчүүдийн дунд хурцаар тавигдаад буй
- Патриархат ёс буюу Эцгийн эрхт ёс
- Эцгийн эрхт ёс-Сургуулийн орчинд
- Нөхөн Үржихүйн Эрх ба Үр Хөндөлт
- Гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлд тохиолддог асуудлууд
- Ажлын байран дахь бэлгийн дарамт
- Залуу эмэгтэйчүүд ба "манлайлал" гэсэн асуудлуудаар хэлэлцүүлэг явуулсан.

Чуулганд иргэний нийгмийн байгууллагуудын залуу төлөөллүүд оролцсон ба залуу эмэгтэйчүүд анх удаагаа бүтэн өдрийн турш өөрсдийн тулгамдсан асуудлаар хэн нэгнээс ичиж эмээлгүй ярилцаж чадсан нь үр дүнтэй басхүү анхдагч алхам боллоо.


"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" анхдугаар форумыг зохион байгуулагчид:
  • "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуусын аяны Охидын клуб
  • “Монголын эмэгтэйчүүдийн сан”-ийн дэргэдэх “Залуу Лидер– Эмэгтэйчүүд” клуб
  • “Гүнж” ТББ-ын дэргэдэх “Гүнжээгийн клуб
Мэдээ бичсэн:
"Залуу Эмэгтэйчүүдий Дуу Хоолой" анхдугаар форумын зохицуулагч Пагмаа