Monday, November 30, 2009

"Orange Glasses" цуврал ярилцлагын шинэ сэдэв: Чиний, миний дээр нүдэнд үл үзэгдэх ШИЛЭН ТААЗ гэж байдаг уу?

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аянаас долоо хоног бүрийн Даваа гарагт "Orange Glasses" чөлөөт цуврал ярилцлагыг зохион байгуулж эхэллээ. Уг чөлөөт ярилцлагаар Эмэгтэйчүүд болон Эрэгтэйчүүдийн талаар тогтсон хэвшмэл ойлголтуудын талаар сонирхолтой асуудал хөндөн, амьдралд ойр өнцгөөс ярилцацгаах юм.

Эхний ярилцлага "Эрэгтэй хүн мөнгө ургуулдаг мод уу? Эмэгтэй хүн гэрийн үйлчлэгч, асрагч уу?" гэсэн сэдвээр амжилттай явагдаж өнгөрлөө. Хоёр дахь уулзалт "Чиний, миний дээр нүдэнд үл үзэгдэх ШИЛЭН ТААЗ гэж байдаг уу?" гэсэн өвөрмөц сэдвээр 2009 оны 12-р сарын 07-ны 18 цагаас SONOR PLAZA (Багшийн дээдийн автобусны буудлын зүүн хойд талд байрлах)-гийн 4 давхарын "Genius" төвд болно. Оюутан залуус та бүхнийг урьж байна. Лавлах утас: 7011-0355, 9964-0230, 9901-9993

"Orange Glasses" чөлөөт ярилцлага маань цувралаар явагдах ба ярилцлаганд байнга тогтмол хүрэлцэн ирдэг залуустаа зориулсан сонирхолтой сюрпризүүдийг бэлдээд байгаа шүү!

"Orange" нүдний шилээр амьдралыг харцгаах уу?


"Orange Glasses" чөлөөт цуврал ярилцлагын анхны уулзалт.
Энэ дашрамд уулзалтыг зохион байгуулах байраар хангаж, залуусын оролцоог дэмжиж буй үүрэн телефоны "UNITEL" компанид талархалаа илэрхийлье!

Wednesday, November 25, 2009

"Hands up for Your English" Speaking Club Пүрэв гариг бүр!!!


"Эрхийнхээ Төлөө Гараа Өргөцгөөе!" аяны нэг онцлог нь аянд оролцож буй залуус хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх болон ардчиллын үнэт зүйлсийн төлөө үйл ажиллагаануудыг өрнүүлэх явцдаа хийнгээ суралцаж, туршлага суун өөрийн чадвараа хөгжүүлэх боломжтойд оршдог.

Аяны залуусын өөрсдийгөө хөгжүүлэх олон хэлбэрийн нэг нь "Hands up for Your English" Speaking Club юмаа. Энэ Англи ярианы клуб маань нээгдээд удаагүй ч олон залуусын ирэх дуртай үйл ажиллагааны нэг билээ.

Долоо хоног бүрийн Пүрэв гариг бүрт 18:00-20:00 цагийн хооронд аяны оффис дээр "Hands up for Your English" Speaking Club-ын уулзалт болно шүү! Хэрвээ чи сонирхож байвал яг одоо handsup4yourrights@gmail.com хаягаар нэр, сургууль эсвэл ажил, утас, e-mail хаягаа бичээд English Speaking Club-д бүртгүүлье! гэж бичээрэй! эсвэл 7011-0355 руу холбогдож бүртгүүлээрэй!

Мөн манай "Hands up for Your English" Speaking Club-ын үйл ажиллагааг дэмжиж өөрийн үнэт цагаа зарцуулан сайн дураар тусалдаг гадаад орны олон найз нартаа дахин баярлалаа! Өмнөх уулзалтуудад өөрсдийн үнэт цаг, чин сэтгэлээ зориулсан Tamara Midwinter, Amy Sexton, Juana Katzer, Amber Book нартаа чин сэтгэлээсээ талархаж байнаа.

"ORANGE OFFICE" Party халуухан болж өнгөрлөө

Аяны шинэ оффисийн "ORANGE OFFICE " Party үнэхээр хөгжилтэй, сонирхолтой, халуухан болж өнгөрсөн шүү! Шинэ ORANGE оффисоо халуун дулаан уур амьсгалаар дүүргэхээр PARTY-д хүрэлцэн ирсэн бүх залуустаа баярласан шүү!
Party-ны сониноос гэвэл... За за, Party дээр болсон зүйлс Party дээрээ л үлдвэл гоё! тэ? хихи

Party-д оролцож амжаагүй залуусаа, санаа зоволтгүйгээр аяныхаа оффис дээрээ ирцгээгээрэй! Мөн Хүний Эрхийн Театрын үйл ажиллагаанд оролцохыг хүсч буй залуусаа 7011-0355 утсаар холбогдоорой, эсвэл handsup4yourrights@gmail.com хаягаар и-мэйл бичээрэй!

Төр иргэддээ Хаалгаа нээж өг!

Аяны мэдээлэл харилцааны менежэр Зола "Нээлттэй хаалга 2009" бүс нутгийн Форумд "ЭТГӨ" аянаа төлөөлөн оролцоод ирлээ.

"Нээлттэй хаалга 2009" бүс нутгийн Форумын гол зорилго нь эрүүл Ардчиллыг тогтооход гол тулгуур хүчин зүйл болох "иргэд төрийг хянах" арга механизмийн талаар орон орны Ардчиллын төлөө ажиллаж буй хүмүүс туршлагаа солилцох явдал байлаа.

Иргэд өөрсдийн сонгосон төрөө болон төлсөн татварынхаа зарцуулалтыг хянах нэг хэлбэр болох Procurement буюу төрийн бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаан дээр тавих хяналт мониторингийн асуудал залуус бидний хувьд хэдийгээр шинэ асуудал ч үнэхээр хийж эхлэх ёстой зүйлийн нэг юм байна. Бидний хувьд өөрсдийн их сургуулийн хүрээнд бидний төлсөн төлбөр болон улсын төсвөөс сургуульд маань олгогдож буй хөрөнгө мөнгө ямар чанартай, юунд, яаж зарцуулагдах ёстой болон үүнийгээ яаж зарцуулж байна вэ гэдэг дээр хяналт мониторинг хийх бүрэн боломж харагдаж байна.
Жич: Удахгүй... Золагийн зохион байгуулах энэ форумын талаар мэдээлэл түгээх уулзалтан дээр энэ асуудлаар өөрсдийн үзэл бодлоо хуваалцах, ажил төлөвлөх боломж олдох болно.

Энэхүү форумд Монгол улсаас иргэний нийгмээс 9, засгийн газраас 1 төлөөлөгч оролцсон. Форумын сониноос дуулгахад манай засгийн газрын ажилтан буюу Санхүү эдийн засгийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газрийн ажилтан "Монголын нөхцөл байдалд төрийн бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа дээр иргэний нийгмийн болон иргэдийн зүгээс хяналт тавьж байсан хангалттай туршлага байхгүй. Тиймээс та бүхэн засгийн газрын зүгээс энэ үйл ажиллагаа дээр ахиц гаргахын тулд юу хийх ёстой вэ? гэдэг дээр зөвлөгөө өгөөч" гэж форумд оролцогчдоос хүсэхэд тэдний хариултын хамгийн эхний үг нь "Төр иргэддээ Хаалгаа нээж өг!" гэсэн үг байсан нь үнэхээр загатнасан газар маажих шиг болсон шүү.

"Иргэдийн хяналт" байхгүй бол эрүүл Ардчилал тогтох бүрэн үндэсгүй гэж хэлэхэд хилсдэхгүй биз.

Monday, November 16, 2009

Ази Номхон далайн ТББ-ын "Бээжин+15" Форумд аяны мэдээлэл харилцааны ажилтан оролцоод ирлээ

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны мэдээлэл харицааны менежэр Зола 10-р сарын 22-24-ны хооронд Филиппин улсад болсон Ази Номхон далайн ТББ-ын "Бээжин+15" Форумд амжилттай оролцоод ирлээ.
Уг Форумын хөндсөн хамгийн чухал асуудал бол Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал байлаа. Эмэгтэйчүүдийн эрх, тэгш эрхийн асуудлыг цаасан дээрх тунхаглал бус бодит болгон хэрэгжүүлэх тухай бүс нутгийн хэмжээний өргөн хүрээтэй уулзалт боллоо.
Уг Форумын дэргэд Хүний эрхийн төлөө тэмцэгч орон орны залуу эмэгтэйчүүдийн үзэл бодол, хүсэл зорилгоо хуваалцан ярилцаж, хамтран ажиллах боломжуудаа хайх чөлөөт орон зайг гаргаж өгсөн нь залуу хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн хувьд тун таатай орчин байж олон шинэ хамтран зүтгэгчтэй болцгоосондоо баяртай байна.
Зола удахгүй явсан сониноо хуваалцах уулзалт зохион байгуулах тул та бүхэн хүрэлцэн ирээрэй!

Аяны төлөөлөгч бүс нутгийн Хүний эрхийн сургалтанд хамрагдаад ирлээ

Аяны сургалт хариуцсан Менежэр Амарзаяа 10-р сарын 18-30-ний хооронд Тайланд улсын Банкгог хотод Форум Ази бүс нутгийн сүлжээ байгууллагаас зохион байгуулсан Азийн Хүний эрхийн хамгаалагчдын дунд явагдсан Хүний эрхийн 14 хоногийн сургалтанд амжилттай оролцоод ирлээ.
Сургалтанд 10-аад орноос ирсэн 18 хүний эрхийн ажилтнууд оролцсон байна. Сургалтын явцад орон орны сайн туршлагууд болон шинэлэг санаануудаа хуваалцсан нь маш үр өгөөжтэй болсон гэсэн.
Удахгүй Заяа залуус та бүхэнд явсан сургалтынхаа сонин хачинаас дуулгана гэсэн шүү. Уулзалтыг удахгүй зарлах болно.

Аяны залуус Феминист сургалтанд оролцлоо

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Солонгос улсын Korea Women's Hotline, МОНФЕМНЕТ хамтран "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залууст Феминист сургалтанд оролцох боломж олголоо.
Феминизмийн талаар илүү цэгцтэй ойлголт авсны дээр, Монгол оронтой байнгын харицлаа холбоотой байдаг Солонгос улсад Эмэгтэйчүүдийн Эрхийн байдал ямар түвшинд байгааг Korea Women's Hotline байгууллагынхантай ярилцаж, мэдээлэл солилцсон нь үр дүнтэй байлаа.
Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сайн дурын ажилтан Juana Katzer "Феминизмийн III давалгаа" сэдвээр танилцуулга хийж сонирхолтой яриа өрнүүлсэн.
МОНФЕМНЕТ-ийн Ерөнхий зохицуулагч Ундаръяа болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захиарл Энхжаргал нар Феминизмийн талаар сонирхолтой танилцуулга хийцгээсэн нь залууст маань илүү их таалагдсан гэсэн шүү.
Дахиад ийм сургалтууд олон болоосой!!!

Видео Конференс амжилттай болж өнгөрлөө

Дэлхийн Банкнаас 3 дахь удаагаа зохион байгуулж буй Олон улсын Залуучуудын Видео Конференсд (2009.10.20-нд) "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус амжилттай оролцлоо.

Энэ удаагийн Видео конфересийг Зүүн Өмнөд Ази, Номхон далайн Нийгмийн Хариуцлагын нэгдсэн Сүлжээтэй хамтран "Нээлттэй засаг ба Залуусын оролцоо" сэдвээр Дэлхийн Банкны зүгээс зохион байгууллаа.

Манай аяны оролцогчдоос гадна Cambodia, Indonesia, Philippine, Thailand орны залуус бас оролцож үзэл бодлоо солилцсон үр дүнтэй уулзалт болсон.