Friday, March 20, 2009

Видео Конференс гайхамшигтай болж өнгөрлөө

2009.03.13-нд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Видео Конференс маань тун амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаагийн Видео Конференсд Монголоос манай "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе" аяны залуус мөн Филлипиний залуус өөрсдийн үйл ажиллагааг таницуулж оролцлоо.

Манай 2 улсын залуустай санал бодлоо хуваалцахаар Singapore, Cambodia, Lao PDR, Thailand, Timor-Leste зэрэг 5 орны залуус ч бидэнтэй холбогдсон.

Тэд манай аяны үйл ажиллагааг сайшаан дэмжсэнээр барахгүй бидний зохион байгуулсан "Orange Love Party"-д оролцож бидэнтэй илүү дотно нөхөрлөж, үзэл бодлоо хуваалцах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь гайхамшигтай.

Видео конференсийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл энд дарж нээгдсэн цонхноос YDS Session гэдэг хэсгийг сонгож үзээрэй! Видео Конференсийг Internet Explorer программаар үзэх боломжтой шүү! Хэрвээ та Mozilla Firefox програмаар интернэтэд холбогдож байгаа бол та Internet Explorer программыг нээж Видео конференсоо үзээрэй!

Хэрвээ Видео Конференсийн зургийг үзэхийг хүсч байвал энд дараарай!

Friday, March 13, 2009

"МАСКУЛИНИТИ" хэлэлцүүлэгт урьж байна

Залуусаа! Та бүгдийг МОНФЕМНЕТ-ээс II удаагаа зохион байгуулж байгаа МАСКУЛИНИТИ буюу "Эрэгтэйлэг дүр/шинж"-ийн талаар ярилцах чөлөөт хэлэлцүүлэгт урьж байна.

Хэлэлцүүлэгт
  • Жендэрийн конструкц ба "Эрэгтэйлэг шинж" (МАСКУЛИНИТИ)
  • "Монгол эрийн уламжлалт дүр ба Гей/Трансжендэр бүлгүүд"
  • "Монголчуудын эрэгтэйлэг, эмэгтэйлэг шинжийн тухай ойлголтын хувьсал" сэдвүүдээр PowerPoint танилцуулга тавигдах ба энэ сэдвүүдийн дагуу сонирхолтой, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
Хэлэлцүүлэг 2009 оны 3-р сарын 18-ны 14:00-18:00 цагт Хууль зүйн үндэсний төвийн 301 тоот танхимд болно.
Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй залуус handsup4yourrights@gmail.com хаягаар и-мэйл бичиж бүртгүүлнэ үү!

Хэлэлцүүлгийн сэдэв сонирхолтой, оролцох хүмүүсийн тоо хязгаартай тул эртхэн бүртгүүлээрэй!

Monday, March 2, 2009

"ЭРХҮҮЛЭЙ" орон нутгийн багачуудтайгаа танилцана

Хүний Эрхийн баатар ЭРХҮҮЛЭЙ НҮБ-ын ах эгч нартайгаа хамтран 3-р сарын 9-13-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймгуудаар аялахаар боллоо. ЭРХҮҮЛЭЙ маань аяллынхаа турш өхөөрдөм багачууддаа Хүний Эрх, Эрх Чөлөөний талаар мэдлэгийг харамгүй түгээх болно.

Мөн 4, 5, 6-р саруудад зүүн бүсийн аймгуудаас Дорнод, баруун бүсээс Увс, төвийн бүсээс Архангай аймгуудаар ЭРХҮҮЛЭЙ нар аялж, орон нутгийн бяцхан жаалуудад Хүний Эрх, Эрх Чөлөөний элч болон айлчлах нэээ....

ЭРХҮҮЛЭЙ-гээ хүлээж байгаарай! Найзуудаа!!!