Friday, April 17, 2009

2009 оны эхний Сургагч нарын сургалт болох гэж байна

“Эрхийнхээ төлөө” үе тэнгийнхний сургалтанд хамрагдсан, цаашдаа үе тэнгийнхний сургалтын чиглүүлэгч буюу сургагч болох сонирхолтой, “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аянд идэвхтэй оролцож ирсэн залууст зориулсан Сургагч нарын сургалт 2009 оны 4-р сарын 18-19-ны амралтын өдрүүдэд Palace Hotel-ийн сургалтын танхимд болно.

Энэ сургалт хүний эрх, иргэний боловсрол, ардчилал, жендэрийн тэгш эрх, эцгийн эрхт ёс болон нийгмийн хандлага, зан үйлд нөлөөлөх стратегийн мэдээлэл харилцааны тухай илүү гүнзгийрүүлсэн, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн зэрэгцээ залуусын тодорхой сэдвээр powerpoint презентаци бэлтгэж олон хүнд танилцуулах, багаар ажиллах, сургалт явуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх ба чиглүүлэх, жигд бөгөөд идэвхтэй оролцоог хангах, бусдад урам өгч дэмжих зэрэг ур чадварыг дээшлүүлдэг.

2008 онд бид анхныхаа сургагч нарын сургалтанд 40 залуусыг хамруулснаар “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аяныхаа суурийг тавьсан. 2009 онд Сургагч нарын сургалт нийт 4 удаа явагдаж 80 гаруй залуус сургалтанд хамрагдах болно.

Өмнөх сургалтын зураг үзье гэвэл энд дараарай.

Сургалтанд оролцохыг хүсч байгаа бол handsup4yourrights@gmail.com руу и-мэйл бичээрэй эсвэл 70110355 дугаарын утсаар холбоо бариарай.

0 comments: