Tuesday, May 19, 2009

Хорвоо дэлхий уужим, Хийх ажил их байна шүү! Залуусаа!!!

Эрх чөлөөт Залуусаа!!! Та бүхэндээ дуулгах сайхан мэдээ байна!!!


"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны 2009 оны төлөвлөгөөнд олон сонирхолтой ажлууд багтсан байгааг та нар санаж байгаа байх! Хүний Эрхийн Театр, Эрх чөлөөний Парад 2009 гээд л... Эдгээр ажлуудыг хийхийн тулд бүгдээрээ багуудад хуваагдан ажиллавал үр дүнтэй бас, бид бүгдэд туршлага чадвар нэмэгдэнэ гэж бодож байна.

Ингээд ямар ажлууд дээр багуудад хуваагдах талаар мэдээлэл өгье! Харин чи хүсэл сонирхолоо дагаад аль багт нь ормоор байгаагаа handsup4yourrights@gmail.com хаяг руу бичиж бүртгүүлээрэй!

1. Poster буюу Зурагт хуудас Плакатны баг. Энэ баг Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээх зорилготой Плакат буюу зурагт хуудасны санаа болон загвар дизайн дээр ажиллана.

2. Хүний Эрхийн Театрийн баг. Энэ баг Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээх зорилгоор бидний өөрсдөө бүтээн туурвин бүтээх жүжгийн санаа, зохиол дээр ажиллана. Жич: Энэ жүжигт залуус бид өөрсдөө тоглоно гэдэг нь гайхамшигтай боломж бас гайхамшигтай мэдрэмж байх болно шүү!

3. Телевизийн болон Радиогийн шторкийн баг. Энэ баг Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээх зорилготой Телевизийн болон Радиогийн шторкний санаа, зохиол дээр ажиллана.

4. "Эрх чөлөөний Парад 2009"-ийн мэдээлэл, сурталчилгааны баг. Энэ баг 2009 оны 09-р сард 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа Эрх чөлөөний Парад-ын мэдээлэл сурталчилгааны ажлийг хариуцана.

5. Media буюу Хэвлэл мэдээллийн баг. Энэ баг олон нийтэд зориулж аяны зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагаанууд дээр ТВ, Радио, Сонин гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, түншлэх зэрэг ажлуудыг хариуцана.

6. "Эрхүүлэй"-гийн баг. Энэ баг бидний бүтээсэн Хүний Эрхийн Баатар ЭРХҮҮЛЭЙ-г олон нийтэд таниулах болон Эрхүүлэй-гийн комимсийн санаа, зохиол дээр ажиллана.

Ингээд чи аль багт орох хүсэлтэй байгаагаа handsup4yourrights@gmail.com хаягаар бичиж бүртгүүлээрэй! Мөн дээр байгаагаас өөр баг ч байгуулан ажиллаж болно шүү!

0 comments: