Tuesday, July 21, 2009

Эрх чөлөөнийхөө төлөө Бүжиглэцгээе!

Өнгөрсөн амралтын өдрүүдээр аяны хэсэг залуус уулзаж Эрх чөлөөтэйгээр (хэн нэгэнд таалагдах гэж бус, хэн нэгэнд тааруулж бус зөвхөн өөрийнхөө мэдэрч буйг илэрхийлж) бүжиглэцгээлээ.

Rock N Roll-с эхлээд Tecktonik гээд үе үеийн хамгийн шилдэг бүжгийг хийцгээсээн. Хэрэв чамд таалагдаж байвал дараагийн удаа бидэнтэй нэгдэж болно шүү! handsup4yourrights@gmail.com хаягаар холбоо бариарай!

Saturday, July 18, 2009

1 сумаар 2 туулай!!!


Та бүхэнд дуулгах сайхан мэдээ байнаа. Өнгөрсөн долоо хоногт "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны танилцуулга хэвлэгдэн гараад бид их баяртай байгаа.

Зөвхөн танилцуулгаар зогсохгүй 1 сумаараа 2 туулай буудсаан. 1 талдаа аяны танилцуулга нөгөө 1 талдаа 2010 оны Хүний эрхийн холбогдолтой өдрүүдийг багтаасан календарь буюу хуанлитай.

Тун удахгүй аяны маань танилцуулга англи хэл дээр хэвлэгдэн гарах болсонд бид бас л баяртай байна. Мөн аяны танилцуулгыг бүтээхэд туслалцсан бүх залуустаа талархаж байнаа.

Дээрх 2 зурган дээр дарж том хэмжээгээр үзэх боломжтой шүү!


Wednesday, July 8, 2009

Сургагч нарын сургалт Гачууртад амжилттай болж өнгөрлөө

Энэ удаагийн зуны "Эрхийнхээ төлөө" сургагч нарын сургалт Гачуурт дахь "Өсвөр үе хөгжлийн төв"-ийн зуны сургалтын байранд 7-р сарын 4, 5, 6-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Сургалтаар залуус Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Иргэний оролцоо болон Ардчиллын үнэт зүйлсийн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлээд зогсохгүй нөхөрлөлөө бэхжүүлэн амралтын өдрүүдээ сонирхолтой, зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөлөө. Энэ сургагч нарын сургалтанд хамрагдсан залуус маань цаашдаа үе тэнгийн олон залуустаа хүний эрхийн мэдлэгийг түгээнэ гэдэгт итгэж байна. Сургалтын зургийг энд дарж үзээрэй!

Сургалтын чөлөөт цагийн сонирхолтой, хөгжилтэй бичлэгүүдийг багтаалаа. Үзэж сонирхоорой!

Tuesday, July 7, 2009

2009.06.13-ны Үе тэнгийнхний сургалт гоё болж өнгөрсөн шүү

Залуусаа! Ээлжит "Эрхийнхээ төлөө" үе тэнгийнхний сургалт маш сонирхолтой мөн амжилттай болж өнгөрлөө. Сургалтанд хамрагдсан залуус та бүхэн чөлөөтэй, идэвхтэй байгаагүйсэн бол сургалт ийм гайхамшигтай болохгүй байсан бизээ.

Хүний эрх, Эрх чөлөөний төлөө санаа тавин, тэмцэх залуусын эгнээнд та бүгд нэмэгдэж өргөжин тэлсэнд хязгааргүй баяртай байнаа.

Та бүгд сургалтын үеэр авхуулсан зургаа тэсэн ядан хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд сургалтын зургуудыг орууллаа. Удаасанд sorry! Зурагнуудаа энд дарж үзээрэй!

Friday, June 12, 2009

Сургалтын талаар 2 гоё мэдээ байнаа!

Эрх чөлөөнд хайртай Залуусаа,

Эхний мэдээ нь: ээлжит Үе тэнгийнхний сургалт 2009 оны 06-р сарын 13-ны бямба гаригт болно. Сургалт маш сонирхолтой, хөгжилтэй, оролцооны хэлбэрээр явагдана. Энэ өдөр уйдах зав гарахгүй гэдгийг бидний зүгээс амлаж байна.

Сургалтаар:
  • Хүний Эрх & Иргэний оролцоо
  • Эцгийн эрхт ёс, Жендэр & Хүний эрх
  • Кампанит ажил зэрэг сонирхолтой сэдвүүдийг авч үзнээ.
Жич: Сургалт үнэ төлбөргүй! (Мөн өдрийн хоол болон 2 удаагийн цайны завсарлагатай)

Сургалтанд суух залуус:
  • 18-26 насны
  • "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аянд цаашдаа оролцох хүсэл, сонирхолтой байх юм шүү! Аяны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай!
Хэрэв энэ удаагийн сургалтанд оролцож амжихгүй бол Санаа зовох хэрэггүй! Учир нь "Эрхийнхээ төлөө" үе тэнгийнхний сургалт маань 2009 онд дахиад 9 удаа явагданаа.

Бүртгүүлэхийг хүсч байвал яг одоо handsup4yourrights@gmail.com хаягаар e-mail бичээрэй! Эсвэл handsup4yourrights@yahoo.com хаягаар yahoo messenger-ээр харилцаж болнооо.
Аяны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай!

Дараагийн мэдээ нь: Өмнөх үе тэнгийнхний сургалт 05-р сарын 16-нд гайхамшигтай болж өнгөрлөө. Сургалтанд оролцсон болон сургагч хийсэн залуус "Өмнөх бүх сургалтаас энэ сургалт илүү гайхамшигтай болсон" гэсэн шүү! Тэгэхээр сургалтаас сургалт руу "яван чангарах нь" байна шүү! хихи.
Ok, тэгээд олон зүйл бичилгүйгээр 05-р сарын 16-ны сургалтын зургийг үзүүлсэн нь дээр байхаа. Ингээд энд дараад зурагнуудыг үзээрэй!

Tuesday, May 19, 2009

Хорвоо дэлхий уужим, Хийх ажил их байна шүү! Залуусаа!!!

Эрх чөлөөт Залуусаа!!! Та бүхэндээ дуулгах сайхан мэдээ байна!!!


"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны 2009 оны төлөвлөгөөнд олон сонирхолтой ажлууд багтсан байгааг та нар санаж байгаа байх! Хүний Эрхийн Театр, Эрх чөлөөний Парад 2009 гээд л... Эдгээр ажлуудыг хийхийн тулд бүгдээрээ багуудад хуваагдан ажиллавал үр дүнтэй бас, бид бүгдэд туршлага чадвар нэмэгдэнэ гэж бодож байна.

Ингээд ямар ажлууд дээр багуудад хуваагдах талаар мэдээлэл өгье! Харин чи хүсэл сонирхолоо дагаад аль багт нь ормоор байгаагаа handsup4yourrights@gmail.com хаяг руу бичиж бүртгүүлээрэй!

1. Poster буюу Зурагт хуудас Плакатны баг. Энэ баг Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээх зорилготой Плакат буюу зурагт хуудасны санаа болон загвар дизайн дээр ажиллана.

2. Хүний Эрхийн Театрийн баг. Энэ баг Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээх зорилгоор бидний өөрсдөө бүтээн туурвин бүтээх жүжгийн санаа, зохиол дээр ажиллана. Жич: Энэ жүжигт залуус бид өөрсдөө тоглоно гэдэг нь гайхамшигтай боломж бас гайхамшигтай мэдрэмж байх болно шүү!

3. Телевизийн болон Радиогийн шторкийн баг. Энэ баг Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх, Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээх зорилготой Телевизийн болон Радиогийн шторкний санаа, зохиол дээр ажиллана.

4. "Эрх чөлөөний Парад 2009"-ийн мэдээлэл, сурталчилгааны баг. Энэ баг 2009 оны 09-р сард 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа Эрх чөлөөний Парад-ын мэдээлэл сурталчилгааны ажлийг хариуцана.

5. Media буюу Хэвлэл мэдээллийн баг. Энэ баг олон нийтэд зориулж аяны зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагаанууд дээр ТВ, Радио, Сонин гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, түншлэх зэрэг ажлуудыг хариуцана.

6. "Эрхүүлэй"-гийн баг. Энэ баг бидний бүтээсэн Хүний Эрхийн Баатар ЭРХҮҮЛЭЙ-г олон нийтэд таниулах болон Эрхүүлэй-гийн комимсийн санаа, зохиол дээр ажиллана.

Ингээд чи аль багт орох хүсэлтэй байгаагаа handsup4yourrights@gmail.com хаягаар бичиж бүртгүүлээрэй! Мөн дээр байгаагаас өөр баг ч байгуулан ажиллаж болно шүү!

Tuesday, May 12, 2009

Эрхийнхээ төлөө сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё! Залуусаа!

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус Эрхийнхээ төлөө сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна!

Ардчилсан нийгэмд хамгийн том эрх мэдлийг гартаа атгаж байдаг хүн бол Та, Чи, Би, Бид гэдгээ мартаж болохгүй! Тиймээс уг эрх мэдлийнхээ илрэл болсон сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцохыг залуус бид уриалж байна.

Эрхээ хэрэгжүүлэх боломжоо бүү алдаарай! Залуусаа!

ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЦГӨӨЕ!!!
ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЦГӨӨЕ!!!
ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЦГӨӨЕ!!!

"Эрхийнхээ төлөө" Үе Тэнгийнхний сургалт

2009 оны эхний "Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний сургалт 2009 оны 5-р сарын 9-ний өдөр амжилттай, бас маш сонирхолтой, зугаатай болж өнгөрлөө.

Сургалтанд хамрагдсан залуус болон сургагч залуус маань олон шинэ зүйлийг хамтдаа сурч мэдсэнээс гадна найз нөхөрлөлийн харилцаагаа бэхжүүлсэндээ баяртай байна гэцгээсэн.

Энэ сургалтын зургийг үзэхийг хүсвэл энд дараарай!

Дараагийн Үе тэнгийнхний сургалт 2009 оны 5-р сарын 16-ны өдөр явагдана.
"Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний сургалт:
  • 18-26 насны
  • "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аянд оролцох сонирхолтой залууст нээлттэй.
Хэрвээ чи сургалтанд хамрагдахыг хүсч байвал handsup4yourrights@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой!

Friday, May 8, 2009

2009 оны "Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний сургалт эхэлж байна.

"Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний ээлжит сургалт 2009 оны 05-р сарын 09-нд болно.

“Эрхийнхээ төлөө” үе тэнгийнхний сургалт нь аянд оролцох хүсэлтэй буюу оролцож буй залуусын хүний эрх, эрх чөлөө, жендэр, ардчиллын мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлж, нийгмийн сайн сайхны төлөө ямар нэгэн кампанит ажлыг үр дүнтэй явуулахад шаардлагатай олон төрлийн мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь тусалдаг, үе тэнгийн сургагч залуус хамтран явуулдаг 1 өдрийн сургалт юм.

Сургалт нь хэлэлцүүлэг явуулах, хамтаар дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, жүжигчилсэн тоглолт хийх зэрэг оролцооны ба хийнгээ суралцах аргуудыг ашигладаг тул маш сонирхолтой, хөгжилтэй болдог.

Сургалт нь залуусаас урлан бүтээх, сэтгэн бодох, бусдыг анхааралтай сонсох, өөрийгөө оновчтой илэрхийлэх, бүтээлчээр шүүмжлэх, шүүмжлэл хүлээж авах, өөрийгөө танин мэдэх, чөлөөтэй сэтгэх зэрэг хувийн чадвараа дайчлан оролцохыг шаарддаг тул маш их өгөөжтэй.

Сургалт ихэвчлэн хагас сайн өдөр явагддаг бөгөөд нэг удаад 20-30 залуус оролцох боломжтой. Сургалт бүрийг “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аянд идэвхтэй, тууштай оролцож ирсэн, “Эрхийнхээ төлөө” сургагч нарын сургалтанд хамрагдсан 4-5 үе тэнгийн сургагч нарын баг чиглүүлэн явуулдаг.

Өмнөх сургалтуудын зураг үзье гэвэл энд дар.

Сургалтанд оролцохыг хүсч байгаа бол handsup4yourrights@gmail.com хаягаар и-мэйл бичээрэй.

Monday, April 20, 2009

"Эрхийнхээ төлөө" Сургагч нарын сургалт амжилттай боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 4-р сарын 18, 19-нд 2009 оны эхний сургагч нарын сургалт маш амжилттай бас сонирхолтой болж өнгөрлөө.

Залуус Хүний эрх, Эрх чөлөө, Иргэний боловсрол, Жендэр, Кампанит ажлын тухай мэдлэгээ илүү гүнзгийрүүлэн, бие биенээсээ олон шинэ зүйлийг сурч мэдэцгээсэн төдийгүй үерхэл нөхөрлөлөө бэхжүүлэн амралтын өдрүүдээ үнэхээр хөгжилтэй өнгөрүүлцгээсэн.

Сургагч нарын сургалтын зургийг үзэхийг хүсвэл энд дараарай!

Дараагийн "Эрхийнхээ төлөө" сургалтанд хамрагдаж Хүний эрх, Эрх чөлөө, Ардчилал, Жендэрийн талаар мэдлэг мэдрэмжээ дээшлүүлж, олон шинэ найз нөхөдтэй болохыг хүсч байвал handsup4yourrights@gmail.com хаягаар бүртгүүлээрэй!

Залуустай маань танилцаж, тэд сургалтаас юу хүлээж байсныг сонирхож байвал доорх бичлэгийг үзээрэй!