Friday, September 24, 2010

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД 2010

Залуусаа! Эрх, эрх чөлөөгөө мэдэрч, нэг өдрийг COOL бас гайхамшигтай өнгөрөөхийг хүсвэл ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД-анд ирж бидэнтэй нэгдээрэй!
Чиний имидж-Чиний эрх чөлөө! Супер имидж- Супер шагнал!
Хамгийн өвөрмөц хувцаслалт, нүүр будалт, үс засалт зэргээр өөрсдийгөө илэрхийлсэн 1 хүнийг, мөн найз нөхөд, хамт олныг сонирхолтой сюрпризүүд хүлээж байна.
Мөн хамтлаг дуучдын тоглолт, хөгжөөнт тоглоом, асуулт хариултын тэмцээн гээд бөөн бөөн гэнэтийн бэлэг чамайг хүлээж байна шүү!

ХЭН Ч ХАРААГҮЙ ЮМ ШИГ БҮЖИГЛЭЖ, ХЭН Ч СОНСООГҮЙ ЮМ ШИГ ДУУЛЦГААЯ!

Хэзээ: 2010.10.02-нд
Хэдэн цагт: 14:00-19:00
Хаана: Сүх ахын талбайд
Асуух зүйл байвал: 7011-0355; 9901-9993-аас асуугаарай!
И-мэйл хаяг: handsup4yourrights@gmail.com

Эрх чөлөөний Парадыг хамтран зохион байгуулагчид:
  • "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" Залуусын аян
  • Монголын Эмнести Интернэшнл
  • Хүүхэд Хүүхдийн төлөө ТББ
  • МОНЭС-ийн дэргэдэх "Залуу Лидер Эмэгтэйчүүд" клуб
  • НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороо
  • Залуусын "Хөгжицгөөе!" клуб
  • Монголын Электро бүжгийн холбоо
  • Монголын Улаан Загалмайн Залуучуудын хөдөлгөөн
  • Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "Гүнжээгийн клуб"
  • "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл
Энд дарж Facebook дээрх Эрх чөлөөний Парадын хуудас руу орж бүртгүүлээрэй!

0 comments: