Monday, January 4, 2010

Азийн эмэгтэйчүүдийн байгууллагуудын бага хуралд Аяны төлөөлөгч оролцлоо

Өнгөрсөн оны 11-р сард Солонгос улсын Сөүл хотод болсон "Asia Women's Network Forum"-д манай аяны оролцогч Нямка амжилттай оролцоод ирлээ. Энэхүү хурлыг Солонгосын Эмэгтэйчүүдийн Эрхийн төлөөх байгууллагуудын нэг Korea Women's Hotline-аас зохион байгуулсан бөгөөд Япон, Филиппин, Камбожи, Вьетнам, Монгол, Солонгос зэрэг орны төлөөллүүд оролцлоо.

Korea Women's Hotline байгууллагын төлөөлөгчид 10-р сард Монголд ирэн, аяны залуусын дунд "Феминизм"-ийн сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж, улмаар аяны залуусаас 1 төлөөлөгчийг форумд оролцохыг урьсан билээ. Манай орноос "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-ийн 3 ажилтан, мөн "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны төлөөлөгч оролцож, Хүний эрх, тэр дундаа Эмэгтэйчүүдийн эрхийн байдал гадаад улс орнуудад ямар байгаа талаарх мэдээллийг солилцоод ирлээ.

Форумын гол зорилго нь Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах арга замыг улс орнууд хамтдаа эрэлхийлж "Азийн Эмэгтэйчүүдийн Сүлжээ"-г байгуулах явдал байсан юм.

Хурлын үеэр Солонгосын эмэгтэйчүүдийн байгууллагууд өөрсдийн хийсэн судалгаа мэдээллүүдийг танилцуулсанаас гадна Korea Women's Hotline байгууллагаас Филиппин, Монгол, Солонгос 3 оронд хийсэн сонирхолтой харьцуулсан судалгааг танилцуулсан байна. Уг судалгаагаар улс орнуудын эдийн засаг, нийгэм, соёл уламжлал, зан заншил нь Жендэрийн тэгш эрхийн асуудалд хэрхэн нөлөөлж буйг улс бүрт тухайлсан байдлаар харуулсан байна.

Манай аяны оролцогч Нямка форумын "Shining Star- Next Generation" буюу Хүний Эрхийн тэмцэгчдийн залгамж үе гэсэн хэсэгт "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяныхаа талаар танилцуулж илтгэл тавьсан. Хуралд оролцсон төлөөлөгчид манай аяныг шинэлэг, өвөрмөц арга барил, залуусын идэвхтэй оролцоог ихээр үнэлж байсныг хэлэхэд баяртай байна.

Аяны оролцогч Нямкагаас Форумд оролцсон сэтгэгдлийг нь асуухад:

* Хэдийгээр залуус бид дэлхийн өөр өөр хэсэгт байгаа боловч Хүний эрхийг хамгаалахын төлөө гэсэн нэгэн зорилгод өөр өөрсдийн арга барилаар хүрэхээр тэмүүлж байгаа нэг хүсэл эрмэлзэлтэй гэдгийг ойлголоо
* "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аян маань зөвхөн Монголдоо төдийгүй бусад олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн бас сайшаагдсан залуусын томоохон үйл ажиллагаа болох бүрэн боломжтой гэдгийг олж харлаа
* Аяны залууст бусад орны залуусын хийж байгаа үйл ажиллагаанаас суралцах зүйл их байна. Аян маань ийнхүү олон улсад танигдаж байгаа учраас биднээс илүү хичээл зүтгэл, сэтгэл шаардах болно шүү.


1 comments:

Anonymous said...

[url=http://www.pi7.ru/foto/1490-galereya-smeshnyh-kartinok-17-foto.html ]Сколько лет нужно потратить на английский? [/url]
В октябре собираюсь к родственникам на святую землю, хочу объединить с шоппингом. В прошлом году привезла замечательные вещи из двух ТЦ возле Бер-Шевы, все вещи оттуда стали моими самыми любимыми. Но в тот раз у меня буквально не было денег, поехала буквально невзначай, но цены меня ошеломили - разве что не в 2 раза дешевле все, чем у нас. В этот раз подготовилась, подкопила чуть-чуть, для того быть во всеоружии =) Конечно, хотелось бы купить брендовых вещей. Посоветуйте, куда лучше поехать закупаться?