Wednesday, September 28, 2011

Erh chuluunii parade 4 deh jildee boloh gej baina...


<!--[if gte mso 9]> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4

Hunii erh, erh chuluu, genderiin tegsh erh bolon ardchilliin unet zuilsiig tugeeh zorilgooor 4 deh jildee zohion baiguulagdaj bui “Erh chuluunii parade 2011”-t oroltsohiig urij baina.

“HUNIIG HUNEER NI HAIRLAY!” urian dor

Hezee: 10-r sariin 1-nii Byamba garagt 12-15 tsagiin hoorond

Haana: Undesnii soyol amraltiin hureelen (park)-d zohion baiguulagdah bolno.

Ene jiliin parade ni Hunii erhiig demjigch HAMTLAG DUUCHIDIIN TOGLOLT, Buh niitiin PARADE ALHALT, Zohion baiguulagchdiin buun buun SURPRISE’uudtai.

Parade’nd zoriulan shildeg image burduulen irsen humuus parkiin buh togloomoor 50%-iin hungulultteigeer togloh bolomjtoi.

“Hen ch haraagui yum shig bujiglej

Hen ch sonsoogui yum shig duulj

Uuriiguu chuluutei ilerhiilen” neg udriig hamtdaa tasarhai unguruutsguuy!

Delgerengui medeelliig http://www.facebook.com/pages/Freedom-Parade-2010/149311175093170, http://www.youtube.com/watch?v=ooCm6LhKQKgWatch gesen linkuudeer oroh esvel 7011-0355, 99180305 utsaar bidentei holbogdon avaarai.

(Jich park ruu nevtreh huraamj boloh 1000 tugrug ni heveeree baigaa shuu!)

Monday, September 27, 2010

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД 2010/10/02 Сүхбаатарын талбайд


Youtube-ээр үзэх бол энд http://www.youtube.com/watch?v=5qaKcZqQ4eE дарж үзээрэй! Залуусаа илүү олон залууст хүргэж, цааш нь түгээгээрэй!

Friday, September 24, 2010

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД 2010

Залуусаа! Эрх, эрх чөлөөгөө мэдэрч, нэг өдрийг COOL бас гайхамшигтай өнгөрөөхийг хүсвэл ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД-анд ирж бидэнтэй нэгдээрэй!
Чиний имидж-Чиний эрх чөлөө! Супер имидж- Супер шагнал!
Хамгийн өвөрмөц хувцаслалт, нүүр будалт, үс засалт зэргээр өөрсдийгөө илэрхийлсэн 1 хүнийг, мөн найз нөхөд, хамт олныг сонирхолтой сюрпризүүд хүлээж байна.
Мөн хамтлаг дуучдын тоглолт, хөгжөөнт тоглоом, асуулт хариултын тэмцээн гээд бөөн бөөн гэнэтийн бэлэг чамайг хүлээж байна шүү!

ХЭН Ч ХАРААГҮЙ ЮМ ШИГ БҮЖИГЛЭЖ, ХЭН Ч СОНСООГҮЙ ЮМ ШИГ ДУУЛЦГААЯ!

Хэзээ: 2010.10.02-нд
Хэдэн цагт: 14:00-19:00
Хаана: Сүх ахын талбайд
Асуух зүйл байвал: 7011-0355; 9901-9993-аас асуугаарай!
И-мэйл хаяг: handsup4yourrights@gmail.com

Эрх чөлөөний Парадыг хамтран зохион байгуулагчид:
  • "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" Залуусын аян
  • Монголын Эмнести Интернэшнл
  • Хүүхэд Хүүхдийн төлөө ТББ
  • МОНЭС-ийн дэргэдэх "Залуу Лидер Эмэгтэйчүүд" клуб
  • НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороо
  • Залуусын "Хөгжицгөөе!" клуб
  • Монголын Электро бүжгийн холбоо
  • Монголын Улаан Загалмайн Залуучуудын хөдөлгөөн
  • Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "Гүнжээгийн клуб"
  • "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл
Энд дарж Facebook дээрх Эрх чөлөөний Парадын хуудас руу орж бүртгүүлээрэй!

Thursday, April 8, 2010

White party хөгжилтэй болж өнгөрлөө


Саяхан манай блог дээр зарлал нь тавигдаж байсан White Party маань 4-р сарын 3-ны бямба гаригын орой аяны офис дээр болж өнгөрлөө. Party-нд оролцсон залуус маань нэгэн үдшийг хамтдаа, шинэ танилуудтайгаа хөгжилтэй өнгөрөөсөн шүү. Party-ны төгсгөлд энэ үдэш хамгийн олон хүний анхаарлыг татаж хамгийн олон цагаан зүрх авсан Мандхайхатан маань White Mr's болсон гэжийгаа.

Сонин, содон шинэлэг зүйлсийг сэтгэж цоо шинэ Double White Party-г зохион байгуулсан Гоо, Мөнхчимэг, Пагмаа, Хишгээ, Чинзоо нартаа баярлалаа. Мөн зохион байгуулахад маш их туслалцаа үзүүлсэн бусад найзууддаа ч бас баярлалаа.

Эдгээр залуусдаа бүгдэд нь илүү их амжилт хүсье.

Thursday, April 1, 2010

White white Double Party

Нүдээ тогтоожийгаад энийг уншаад үздээ. Ойрд шоудмаар санагдаадийснуу тэ
Тэгүүүүүүүүүүүүүүүл……………

White white
Double Party

Хэзээ: 2010.04.03 (энэ хагассайнд)
Хаана: Аяны офис дээр

Ямар нэгэн цагаан өнгийн хувцастай ириииииийййййшөөөөөөөөөөөөө

Хосоороо буюу хоёулааа ирииийййй шүү. Тээээд хоёроос дээшээ хэд ч байж болиииййййш дээээ. (хүйс, жендер, үл харгалзнаааааааа гэж)

Такс: 2000 төгрөг 2010.04.2н дотор таксаа авчааарай за холбогджийгаад. (энэ таксаар аянтайхан орчин үүсгэх чимэглэл мөн жижигхэн жижигхэн зууш, шот авахийн)

Энэ парти маань orange love party-ний дүү учраас урьдын адилаар ууж, идэхийг хүссэн зүйлээ авчаарай за.

Мөн партины таксанд дээрх зүйлс багтахаас өөр олон олон сонирхолтой сюрпризүүд тэ бүхнийг хүлээж байгаа шүү. Тэдний нэг нь партины цагаан мистер болон мисс шалгаруулна. Тэр нь та ч байж магадгүй гэдгийг битгий мартаарай.

Партины үйл ажиллагаанд туслах сонирхолтой болон нэмэлт мэдээлэл авмаар байгаа залуус 70110355, болон Гоо (99186482), Мөнхчимэг (99136133), Хишгээ (99274714) дугаар руу холбогдоорой.

Өө тийн нээрээ тээд ямархуу шоу хүсэн хүлээж байгаа хүлээлтээ 2010.04.02 дотор мэйлдэ, мессежилж, ярьж хэлж болий шүү.

Зияк ингээд 3ндаа уулзацгааяаааааа гэж……………

White party Зохион байгуулах комисс ккккк

Sunday, March 7, 2010

"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" анхдугаар форум амжилттай болж өнгөрлөө

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан Залуу эмэгтэйчүүдэд нийгмийн зүгээс тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах талаар санал бодлоо солилцох, эрхийнхээ төлөө өөрсдийн дуу хоолойг өргөх зорилгоор “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” анхдугаар форумыг амжилттай зохион байгууллаа.

Форумын хүрээнд залуу эмэгтэйчүүдийн дунд хурцаар тавигдаад буй
- Патриархат ёс буюу Эцгийн эрхт ёс
- Эцгийн эрхт ёс-Сургуулийн орчинд
- Нөхөн Үржихүйн Эрх ба Үр Хөндөлт
- Гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлд тохиолддог асуудлууд
- Ажлын байран дахь бэлгийн дарамт
- Залуу эмэгтэйчүүд ба "манлайлал" гэсэн асуудлуудаар хэлэлцүүлэг явуулсан.

Чуулганд иргэний нийгмийн байгууллагуудын залуу төлөөллүүд оролцсон ба залуу эмэгтэйчүүд анх удаагаа бүтэн өдрийн турш өөрсдийн тулгамдсан асуудлаар хэн нэгнээс ичиж эмээлгүй ярилцаж чадсан нь үр дүнтэй басхүү анхдагч алхам боллоо.


"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" анхдугаар форумыг зохион байгуулагчид:
  • "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуусын аяны Охидын клуб
  • “Монголын эмэгтэйчүүдийн сан”-ийн дэргэдэх “Залуу Лидер– Эмэгтэйчүүд” клуб
  • “Гүнж” ТББ-ын дэргэдэх “Гүнжээгийн клуб
Мэдээ бичсэн:
"Залуу Эмэгтэйчүүдий Дуу Хоолой" анхдугаар форумын зохицуулагч Пагмаа

Wednesday, February 10, 2010

2010 оны Хүний Эрхийн сургалтууд




Monday, January 25, 2010

"Hands up for Your English" Speaking Club Every Thursday!!!

"Hands up for Your English" ярианы клубт үнэт цагаа зарцуулан хүрэлцэн ирсэн Amber Book, Jenny Freiden, Anita Thamm, Alana Wilson нартаа маш их THANKS!

Долоо хоног бүрийн Пүрэв гаригт 18 цагаас "Hands up for Your English" Speaking Club дээрээ уулзацгаая!

Monday, January 4, 2010

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны New Year Masquerade Party үнэн гоё болсон шүү!

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны 2009-2010 онд шилжих Шинэ жилийн Маскарад үдэшлэг үнэхээр сонирхолтой, хөгжилтэй сайхан болж өнгөрлөө.

Юуны өмнө New Year Masquerade Party-д маань тусгайлан дүр бүтээж ирсэн
  • Попын хаан Майкл Жексон
  • Сахилгагүй бас Секси сурагч охин
  • Зоригт Самурай бүсгүй
  • Үзэсгэлэнт Амрита
  • Секси бас зоримог Муур хатагтай
  • Эгдүүтэй хөөрхөн муужгай
  • Архины хор уршгийг таниулагч Архичин
  • Загвар өмсөгч Индранил
  • Хар санаат Монгол шидтэн
  • Сайхан сэтгэлт шидтэн
  • Холливүүд Бэйби
  • Секси Ирвэс
  • 2010 оны Дэлхийн Мисс
  • Тансаг дэгжин багтай эгч дүүс Гүнж нартаа болон хүрэлцэн ирж хамтдаа шинэ оныг угтсан бүх залуустаа маш их БАЯР-лаж байнаа. Хамтдаа цагийг үнэхээр мартагдашгүй хөгжилтэй сайхан өнгөрөөцгөөсөн шүү!
Ирж буй 2010 ондоо Хүний Эрхийн төлөө хамтдаа илүү олон зүйлийг бүтээцгээнэ шүү! Манайхаан!

Жич: Шинэ жилийн Party гоёо гоёо байсан шүү! Бас халуухан зурагнуудаа оффис дээр ирж аваарай!

Азийн эмэгтэйчүүдийн байгууллагуудын бага хуралд Аяны төлөөлөгч оролцлоо

Өнгөрсөн оны 11-р сард Солонгос улсын Сөүл хотод болсон "Asia Women's Network Forum"-д манай аяны оролцогч Нямка амжилттай оролцоод ирлээ. Энэхүү хурлыг Солонгосын Эмэгтэйчүүдийн Эрхийн төлөөх байгууллагуудын нэг Korea Women's Hotline-аас зохион байгуулсан бөгөөд Япон, Филиппин, Камбожи, Вьетнам, Монгол, Солонгос зэрэг орны төлөөллүүд оролцлоо.

Korea Women's Hotline байгууллагын төлөөлөгчид 10-р сард Монголд ирэн, аяны залуусын дунд "Феминизм"-ийн сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж, улмаар аяны залуусаас 1 төлөөлөгчийг форумд оролцохыг урьсан билээ. Манай орноос "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-ийн 3 ажилтан, мөн "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны төлөөлөгч оролцож, Хүний эрх, тэр дундаа Эмэгтэйчүүдийн эрхийн байдал гадаад улс орнуудад ямар байгаа талаарх мэдээллийг солилцоод ирлээ.

Форумын гол зорилго нь Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах арга замыг улс орнууд хамтдаа эрэлхийлж "Азийн Эмэгтэйчүүдийн Сүлжээ"-г байгуулах явдал байсан юм.

Хурлын үеэр Солонгосын эмэгтэйчүүдийн байгууллагууд өөрсдийн хийсэн судалгаа мэдээллүүдийг танилцуулсанаас гадна Korea Women's Hotline байгууллагаас Филиппин, Монгол, Солонгос 3 оронд хийсэн сонирхолтой харьцуулсан судалгааг танилцуулсан байна. Уг судалгаагаар улс орнуудын эдийн засаг, нийгэм, соёл уламжлал, зан заншил нь Жендэрийн тэгш эрхийн асуудалд хэрхэн нөлөөлж буйг улс бүрт тухайлсан байдлаар харуулсан байна.

Манай аяны оролцогч Нямка форумын "Shining Star- Next Generation" буюу Хүний Эрхийн тэмцэгчдийн залгамж үе гэсэн хэсэгт "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяныхаа талаар танилцуулж илтгэл тавьсан. Хуралд оролцсон төлөөлөгчид манай аяныг шинэлэг, өвөрмөц арга барил, залуусын идэвхтэй оролцоог ихээр үнэлж байсныг хэлэхэд баяртай байна.

Аяны оролцогч Нямкагаас Форумд оролцсон сэтгэгдлийг нь асуухад:

* Хэдийгээр залуус бид дэлхийн өөр өөр хэсэгт байгаа боловч Хүний эрхийг хамгаалахын төлөө гэсэн нэгэн зорилгод өөр өөрсдийн арга барилаар хүрэхээр тэмүүлж байгаа нэг хүсэл эрмэлзэлтэй гэдгийг ойлголоо
* "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аян маань зөвхөн Монголдоо төдийгүй бусад олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн бас сайшаагдсан залуусын томоохон үйл ажиллагаа болох бүрэн боломжтой гэдгийг олж харлаа
* Аяны залууст бусад орны залуусын хийж байгаа үйл ажиллагаанаас суралцах зүйл их байна. Аян маань ийнхүү олон улсад танигдаж байгаа учраас биднээс илүү хичээл зүтгэл, сэтгэл шаардах болно шүү.